10 сарын 31. Инчон хотын Сонгдо Конвенсиад “Save the world” глобал форум-2018 зохиогдлоо. WeLoveU олон улсын байгууллагаас зохион байгуулдаг “Save the world” глобал форумд 500 орчим хүн оролцсоны дотор H.E. Йордан улсаас Солонгост суугаа элчин сайд Адель Мохаммад Адайлех, Ирак, Вьетнам, Лаос, Бангладеш зэрэг орны Элчин сайдын яамны гадаад дипломатууд, олон улсын байгууллагууд, олон улсын төрийн бус байгууллагын ажилтнууд, орон орны улс төр, санхүү эдийн засаг, боловсрол, хууль эрх зүй, анагаах ухааны салбарынхан байлцав.
“Save the world” глобал форум: Яаралтай тусламжийн талаар хэлэлцэх боломж
“Save the world” глобал форум нь дайн дажин, гай гамшиг, уур амьсгалын өөрчлөлтөд нэрвэгдээд байгаа дэлхий даяарх хөршүүддээ туслах бодит арга зам хайж олох зорилготой арга хэмжээ юм. Энэ жилийн хувьд уг форум дүрвэгсдэд яаралтай тусламж үзүүлэх сэдвээр өргөн хүрээний хэлэлцүүлэг өрнүүллээ. Түүнээс гадна оролцогчид яаралтай тусламжийн тусгай үйл ажиллагааны төлөвлөгөө, ТББ-уудын үүрэг оролцоог төдийгүй олон улсын байгууллага, засгийн газар, иргэний нийгмийн байгууллагуудын хооронд тогтвортой түншлэл тогтоохыг эрэлхийлэв.
“Save the world”, дэлхийг аврахад хамтын ажиллагаа хэрэгтэй
2018 оны “Save the world” глобал форумд Олон улсын байгаль хамгаалах холбооны Солонгосын хорооны (IUCN) дэд ерөнхийлөгч Ким Уг Хён, АНУ-ын Номхон далайн команд, Зүүн хойд Азийн бодлогын хэлтсийн Орос-Монголыг хариуцсан захирал Паул Вилкокс, Иракийн Нэгдсэн анагаах ухааны нийгэмлэгийн (UIMS) ерөнхийлөгч Ахмед Мушриф Абдул-хамед, Йорданы Хашимитын халамжийн байгууллагын (JHCO) ерөнхий нарийн бичгийн дарга Айман Райд Аль Муфле болон WeLoveU олон улсын байгууллагын дэд тэргүүн Ким Жү Чоль нар илтгэл тавив.
Тэд үер ус, ган гачиг, хар салхи, галт уул дэлбэрэлт, газар хөдлөлт гэх мэт байгалийн болон хүний хүчин зүйлээс үүдэлтэй гамшиг дэлхий дахинд ихсэж байгааг онцлов. Үүнтэй уялдуулан даян дэлхийн хөрш нийгэм, дүрвэгсдэд туслах үүднээс орон орны засгийн газар, ТББ-уудын хооронд түншлэл хамтын ажиллагаа, сүлжээ бий болгох, яаралтай тусламжийн ач холбогдлыг нэмэгдүүлэх шаардлагатай байгааг мөн цохон тэмдэглэлээ. Оролцогчид илтгэлүүдийг толгой дохин сонсож, гамшгийн аюул нүүрлэсэн энэ үед нэн даруй хэрэгжүүлж болох яаралтай тусламжийн төлөвлөгөөг бодож эргэцүүлж байлаа.
JHCO болон UIMS нартай MOU гэрээ байгуулав
Энэ өдөр WeLoveU байгууллагынхан Йорданы Хашимитын халамжийн байгууллага (JHCO) болон Иракийн нэгдсэн анагаах ухааны нийгэмлэгтэй (UIMS) хамтын ажиллагааны MOU гэрээнд гарын үсэг зурав. Гурван байгууллага хамтран ажиллаж, хүмүүнлэгийн тусламжийн сүлжээ байгуулахаа амлав. Х.Э. Йорданы элчин сайд Адель Мохаммад Адайлех эл арга хэмжээний ач холбогдлыг ийнхүү дурдав.
Яаралтай тусламж үзүүлнэ гэдэг цаашид хувь хүн, улс орноор хязгаарлагдахаа больж, олон улсын хамтын нийгэмлэгийн анхаарал халамж, түншлэл шаарддаг болсон. Энэ утгаараа WeLoveU-н явуулдаг “Save the world” глобал форум нь яаралтай тусламжийн үед дэлхийн хамтын ажиллагааны ач холбогдлыг хүлээн зөвшөөрөөд зогсохгүй хамтын ажиллагааны үндсэн дээр дэлхий нийтийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмэр оруулж буй хэрэг юм.
WeLoveU олон улсын байгууллага глобал дэлхийн хөрш нийгэмд хүмүүнлэгийн тусламж үзүүлэх олон талт хүчин чармайлтаар түргэн шуурхай, бодитой тусламж үзүүлж ирсэн төдийгүй цаашид ч “Save the world” глобал форумынхаа хүрээнд яаралтай тусламжийн хамтын ажиллагааны цар хүрээг өргөжүүлж, гамшигт нэрвэгдсэн хүмүүст илүү идэвхтэй тусламж дэмжлэг үзүүлэх болно.