Хүндэт тэргүүн Зан Гил Жа эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, ялгаварлан гадуурхалтгүй нийгэм бий болгох, ирээдүй хойч үеийнхний боловсролыг дэмжих, уур амьсгалын өөрчлөлтөд хариу арга хэмжээ авах, дэлхийн байгаль орчныг хамгаалах, дайн дажингүйгээр даян дэлхийд энх тайвныг тогтоохын төлөө хүчин зүтгэнэ. Эл үйлсээ тэрээр дэлхийн бүх хүн зоныг нэгэн өнөр гэр бүл гэж үздэг эхийн сэтгэлээр хийнэ.
Эмэгтэйчүүд бол амийн эхлэл, нийгмийн хөгжлийн үндэс суурь нь. Бүх эмэгтэйчүүд нийгэмд эхийн хувиар, эхнэрийн хувиар чухал үүрэг гүйцэтгэдэг хэдий ч дэлхийн олон оронд эмэгтэйчүүдийг ялгаварлан, гадуурхаж, хүчирхийлж, хүний эрхийг нь үгүйсгэсээр байна. Зан Гил Жа тэргүүн өрх толгойлсон эхчүүд, хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүд, цагаач эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн зардалд хандив өргөн, сэтгэл зүйн тусламж үзүүлэн, өдөр тутмын амьжиргаанд нэмэрлэн, эрх чөлөө, сурч боловсрох зэрэг эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалахын төлөө ажиллана.
Олон хүн өлсгөлөн, усны хомсдол, ядуурал, өвчин эмгэг, байгалийн гамшиг, уур амьсгалын өөрчлөлт, хүрээлэн буй орчны бохирдол зэрэг тэгш бус байдал, ялгаварлан гадуурхалд өртөн зүдэрч байна. Зан Гил Жа тэргүүн ийм нөхцөлд хүмүүсийг харин ч нас хүйс, арьс өнгө, соёл, хөгжлийн бэрхшээл, нийгэм эдийн засгийн байдлаас нь болж ялгаварлан гадуурхалгүй, ижил тэгш амьдрах боломжийг нь хамгаалахыг хүсэн эрмэлзэнэ.
Хүүхэд залуучууд бол манай ирээдүй хойч үеийн манлайлагч нар. Тэднийг эрүүл, эрх тэгш нийгэмд өсөхөд туслах нь амжилттай ирээдүйн анхны алхам юм. Зан Гил Жа тэргүүн ирээдүйн удирдагчдыг зан чанарын төлөвшил сайтай, ухамсар мэдрэмжтэй, найрсаг харилцаатай болгон төлөвшүүлэхэд сургадаг. Орчин нөхцөлөөс болоод оюутан залуус орхигдих вий гэх үүднээс тэргүүн мөн эмчилгээний зардал, хичээлийн байр, сургалтын хэрэгслээр хангах зэргээр залуучуудыг дэмжиж ажиллан, эхийн сэтгэлээр санаа тавьж, эрхийг нь хамгаалж, хүндэтгэн, хүсэл мөрөөдлөө биелүүлж, амжилттай өсөх боломж олгоно.
Байгаль орчны бохирдол, уур амьсгалын өөрчлөлт зэрэг нь дэлхий даяар амь насанд заналхийлсэн элдэв гамшигт үзэгдлүүдийг үүсгэдэг. Хатагтай Зан Гил Жа хүмүүн байгаль хоёр зэрэгцэн оршдог цэвэр, тогтвортой ирээдүйг бий болгохын төлөө хүн төрөлхтний байгаль орчныг цэвэр байлгахад манлайлан оролцож, хувь нэмрээ оруулдаг. “Цэвэр дэлхий” хөдөлгөөний хүрээнд дэлхийн хамтын нийгэмлэг байгаль орчны талаарх мэдлэг ухамсрыг дээшлүүлж, хот сууринг цэвэрлэн, усны хомсдол, уур амьсгалын өөрчлөлтөд нэрвэгдсэн айл гэрт тусалж, дэлхий гаргаа хамгаалах байгаль орчны удирдагчдыг төлөвшүүлнэ.
Зөрчил мөргөлдөөн, дайн дажны төгсгөл жинхэнэ энх тайвныг тогтоохгүй. Нийгмийн гэмт хэрэг, зөрчилдөөн, ялгаварлан гадуурхалтыг шийдвэрлэж, олон нийтийн эрхийг баталгаажуулж, нийгэм олон нийт, хувь хүмүүс нээлттэй яриа хэлэлцээ өрнүүлж, нэгнээ идэвхтэй сонсож байж эв эе бий болгож, улмаар жинхэнэ энх тайван цогцолно. Энх тайвны төлөөх үйл явцад хувь хүн, нийгэм олон нийт, улс орон, дэлхий нийт бүгд оролцох учиртай.
장길자 명예회장은 인류의 희망찬 미래를 만드는 데 세계인이 함께할 수 있도록 평화협력의 장을 만들어왔습니다. 이를 통해 국제기구, 각국 정부, 기관, 시민사회 등과 더불어 전쟁방지, 긴급구호, 생명구호를 위한 발전적 방안을 모색합니다. 이러한 글로벌 인도주의 행보는 국제사회 공동과제인 지속가능발전목표(SDGs) 이행과도 일맥상통하며 인류 평화의 길을 열어가고 있습니다.