Энх тайван ертөнц бий болгохын төлөөх өчүүхэн хүчин чармайлт

20 дахь удаагийн “Шинэ амь, хайр” концерт

December 2, 2019
FacebookTwitterEmailLineMessage

“Шинэ амь, хайр” концертоор дамжуулан дэлхий дахины хүндрэл бэрхшээлтэй тулгараад байгаа хөршдөө тусалж эхэлснээс хойш хэдийн хорь гаруй жил болж байна. Хорин нас бол насанд хүрсэн, төлөвшсөн нас юм. “Шинэ амь, хайр” концерт үйл ажиллагаагаа тэлж, хөрш нийгмийн зовлон шаналал, уй гашууг хайр шингэсэн дуу хөгжмөөр аргадан тайтгаруулж, хайраар нэгдэж, бие биедээ урам хайрлаж, эх хүний сэтгэл шиг эрхэм дээд сэтгэлээр нэгдэх болно. WeLoveU олон улсын байгууллагын бид өчүүхэн ч гэлээ хүчин чармайлтаараа дэлхий ертөнцийг хайрын дуу энд тэндгүй эгшиглэж, хүн бүхний сэтгэл хайр, тайтгарал дүүрэн, илүү халуун дулаан, амар амгалан газар болгоход туслах болно.

Хүн бүхэн хүчтэй байгаарай! Харанхуй шөнө бүрийн дараа шинэ өдрийн гэгээн өглөө ирдэг билээ. Үүн шиг энэ ертөнц дандаа ч тийм гуниг, зовлонтой байдаг биш ээ. Хамтдаа хайрын дуу дуулангаа зовлон шаналалаа түр ч болов орхиж, гэрэл гэгээтэй, итгэл найдвар дүүрэн ирээдүйн төлөө хамтдаа босохыг хүсэн найдаж байна. Найдвар дүүрэн сэтгэлээр зогсоход тань бид дэмжих болно.