АНУ-ын ерөнхийлөгчийн сайн дурын ажлын шагналыг сайн дурын ажил их явуулсан хувь хүн, байгууллагад ерөнхийлөгчөөс олгодог юм. Сайн дурын ажил хийсэн цагийнх нь дагуу хүрэл, мөнгө, алтан шагналыг олгодог. Ялангуяа 4000-аас дээш цаг сайн дурын үйлсэд хувь нэмэр оруулсан хувь хүнд хүрэл, мөнгө, алт гээд дээрх бүх шагналыг багтаасан хамгийн дээд “Лайф тайм” шагнал хүртээдэг аж.
Ерөнхийлөгчийн нэрэмжит сайн дурын ажлын шагнал хүртсэнд баяр хүргэж, улс нийгмийн өмнө хамгийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд тусалсанд талархал илэрхийлье.
Нээлтийн үеэр хэлсэн үгэндээ би “Америк хүн бүр өөрийнхөө өмнө, улс үндэстэн, дэлхий дахины өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа ухамсарлах хэрэгтэй, тийм хариуцлагын шинэ эрин үе бидэнд хэрэгтэй” хэмээн өгүүлж байсан. Эдгээр нь бидний дуртай дургүй хүлээж авдаг биш, харин ч хүнд хэцүү үед нь сэтгэлээсээ шаргуу хөдөлмөрөөр баяртайгаар хүлээн авдаг үүрэг юм.
Та бүхний сайн дурын ажил нийгэмд тууштай ханддагийг тань харуулж, энэхүү үүрэгтэй нийцэж, Америкийг агуу амлалтаа биелүүлэхэд нэг алхмаар ойртуулж байна. Төрийн зүгээс нийгэм олон нийтэд үйлчлэх илүү олон боломж олгодог ч тэр боломжийг ашиглах нь хүн нэг бүрээс шалтгаална. Сайн дурын үйлст сэтгэл зүрхээ зориулан, агуу улс үндэстэн, сайн сайхан маргаашийг цогцлоохын төлөөх хүчин зүтгэлд тань чин сэтгэлээсээ талархаж байна.
АНУ-ын 44 дэх ерөнхийлөгч Барак Обама