2020 оны 10-р сард WeLoveU-н зүгээс Вьетнамын Хөдөлмөр, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, нийгмийн асуудал эрхэлсэн яамны (цаашид Хөдөлмөрийн яам гэх) харьяа Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сувилахуйн төвүүдэд хангамж нийлүүлэв. Одоогийн байдлаар Хөдөлмөрийн яам найман Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сувилахуйн төв ажиллуулдаг аж. Тус төвүүдэд нийт 370 хүн хэвтэн эмчлүүлж байгаа төдийгүй жил бүр 5000 орчим өвчтөн уг төвүүдэд хандан эмчлүүлдэг байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сувилахуйн төвүүдийг илүү тохиромжтой ашиглахад нь туслах үүднээс WeLoveU Вьетнамын Хөдөлмөрийн яамтай хамтран ажиллаж байна.
Вьетнам улс тусгаар тогтнох хүртлээ олон дайны хөлд нэрвэгдсэн учир тус улсад ахмад дайчид олон байдаг. Гэсэн хэдий ч хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сувилахуйн төвүүдэд засгийн газраас үзүүлж буй санхүүгийн тусламж дэмжлэг хангалтгүй байна. Үүнээс үүдэн асрамжийн төвүүд хуучин тоног төхөөрөмжөө зохих ёсоор засварлаж, сольж шинэчилж чадахгүй байлаа. Вьетнамын Хөдөлмөрийн яам WeLoveU-с хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асрамжийн төвүүдийн тоног төхөөрөмжүүдийг сайжруулахад дэмжлэг үзүүлэхийг хүсэв. WeLoveU-н гишүүд 7-р сарын 7-нд Хөдөлмөрийн яамны албан тушаалтнуудтай уулзаж, төвүүдийг дэмжих тодорхой төлөвлөгөө хэлэлцсэн юм.
10-р сарын 21-нд WeLoveU, Вьетнамын Хөдөлмөрийн яамны хооронд MOU гэрээнд гарын үсэг зурах ёслол боллоо. Хоёр байгууллага харилцан солилцоо, хамтын ажиллагааны хүрээнд Солонгос, Вьетнамд олон хэлбэрийн халамжийн үйл ажиллагаа явуулахаар тохиролцов. Энэ арга хэмжээний үеэр хүндэт тэргүүн Зан Гил Жа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сувилахуйн төвүүдийг дэмжих зорилгоор Вьетнамын Хөдөлмөрийн яаманд 7000 ам.долларын хангамж өгөхөө амлав.
Мөн сарын 22, 23-ны өдрүүдэд WeLoveU-н Ханой дахь салбарынхан халуун, хүйтэн ус цэвэршүүлэгч 12 ширхэг, үйлдвэрийн будаа агшаагч 4 ширхэгийг худалдан авч, бүс нутаг бүрийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асрамжийн төвүүдэд илгээлээ. Лон Дат, Миен Трун, Сам Сон, Фу То дахь сувилахуйн төв тус бүрд нэг халуун, хүйтэн ус цэвэршүүлэгч, нэг будаа агшаагч, мөн Дуй Тиен, Ким Бан, Лан Жан, Туан Тхан дахь асрамжийн төв бүрд хоёр халуун, хүйтэн ус цэвэршүүлэгч хүргэлээ.
Хандивын ёслолыг 11-р сарын 17-ноос 30-ны хооронд сувилахуйн төв болгон дээр зохион байгуулав. Ковид-19-н урьдчилан сэргийлэх арга хэмжээг дагаж мөрдөнгөө гишүүд сувилахуйн төвүүдээр зочилж, албан тушаалтнуудтай нь ярилцаж, сувилахуйн төвүүдийн ахмад дайчдыг тайвшруулав. Тэд мөн сувилахуйн төв нэг бүрийн хүндрэл бэрхшээлийг судалж, ирээдүйд хэрхэн нэмэлт тусламж үзүүлэх боломжтойг олж мэдэв. Ахмад дайчид WeLoveU-н гишүүдийг угтан авч, “Манай төв дээр олон байгууллага ирж байсан боловч WeLoveU шиг бидний хүчин зүтгэлийг санаж, тайвшруулж, урам өгсөн байгууллага байгаагүй” хэмээн талархлаа илэрхийлэв.
Ковид-19 цар тахал бидэнд урьд өмнө байгаагүй бэрхшээл, сорилт авчирсан хэдий ч бидний хамтын ажиллагааг зогсоож чадсангүй. Вьетнам, Солонгос хоёр нягт түншлэлтэй байсан улс. Миний зүгээс (Хөдөлмөрийн яамны зүгээс) WeLoveU-н хамтын ажиллагааны үйл ажиллагааг өндрөөр үнэлж байна.
Вьетнамын Хөдөлмөрийн яамны Олон улсын хамтын ажиллагааны газрын дарга Нгуен Мань Куонг MOU гэрээнд гарын үсэг зурах ёслол дээр.
Вьетнамын Хөдөлмөрийн яамтай MOU гэрээнд гарын үсэг зурсны дараах анхны үйл ажиллагаа нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сувилахуйн төвүүдэд хангамж нийлүүлэх явдал байв. WeLoveU-н цагаа олсон дэмжлэгт сэтгэл нь хөдөлсөн Хөдөлмөрийн яам болон сувилахуйн төвүүд WeLoveU-д талархал илэрхийлж байлаа. WeLoveU-н гишүүд эх орныхоо төлөө амь биеэ зориулсан ахмад дайчид үлдсэн амьдралаа тав тухтай, аз жаргалтай өнгөрөөнө гэж найдаж байлаа. Тэд цаашид Ковид-19 цар тахлын улмаас эмзэг бүлгийнхний амьдрал улам хүндэрч байгаа энэ үед хөршдаа санаа тавих шинэ шийдвэр гаргалаа.