365 хоног 36,5 хэмийн хайраар

13 дахь удаагийн "Шинэ амь, хайр" концертон дээр

November 28, 2012
FacebookTwitterEmailLineMessage

Бурхан газрын шорооноос хүнийг бүтээсэн түүхийг та бүхэн мэдэх байх. Цэвдэг хүйтэн тэр л бөөн шороонд 36,5 хэмийн хайр нэмж байж хүн амьтай болсон. Бүтээгч Бурхан хүнийг ингэж л бүтээсэн. Бурхан мөн хүмүүний амьдралын нэг жилийг 365 хоногтой байхаар тогтоосон юм. Бүтээгчийн үл үзэгдэх эрх мэдлийн хүрээнд бий болсон тэрхүү 36,5 хэм, 365 хоног бол амь, хайрын хариу үйлдэл аж. Жилийн 365 хоногийн турш 36,5 хэмийн хайр тээж амьдрах нь тэнгэрийн хүсэл юм.

Өнөөдрийн “Шинэ амь, хайр” концертоор бид амь, хайраа эргэн харж, хүнд хэцүү нөхцөлд ганцаардан амьдарч буй хөрш нийгэмдээ хайр түгээж, итгэл найдвар бэлэглэн, хүн бүрийн сэтгэлд амь, хайр мөнхөд хоногшин үлдэнэ хэмээн найдна.