Эхийн хайраар хэн нь ч ганцаарддаггүй,
хүн бүр бие биенээ харилцан хүндэтгэж,
энх тайвнаар амьдрах ертөнц бий болгох нь
Хүүхдийнхээ төлөө л бол эх хүн юугаа ч харамлахгүй.
Шархалсан зүрхийг тайвшруулж, дахин босох урам зориг, хүч чадал өгөх эх. Хүндэт тэргүүн Зан Гил Жа хэн нь ч ганцаарддаггүй, бүгд бие биенээ дээдлэн хүндэлдэг амар тайван ертөнцийг зөгнөн харна.
Хүн бүр үнэ цэнэтэй, хэн нь ч гадуурхагдах ёсгүй. Тэрээр арьс өнгө, үндэс угсаа, шашин шүтлэг, нас хүйсээр ялгаварлан гадуурхахыг таслан зогсоож, хүн бүр амар амгалан, аз жаргалтай амьдрах боломж бүрдүүлэхийн тулд амь бие хайргүй зүтгэнэ.
Хэдийгээр гадаад төрх, хэл, үндэс угсаа, хүрээлэн буй орчин нь ялгаатай ч дэлхий тосгоны хүмүүсийг нэгэн том өнөр бүл гэж үзэж болно. Гэр бүл бол хайраар холбогдсон нийгмийн хамгийн үнэ цэнэтэй нэгж юм. Энэ нь аав, ээж, хүүхдүүдээс бүрддэг төдийгүй бүгд бие биенээ боддог, хүндэтгэдэг, хайрладаг. Эх хүний хайр халамж, залж удирдах чиглүүлэг айд гэр бүлд эв эе бий болгодог тул дэлхий хэмээх айлын бүх ам бүл бие биедээ эхийн сэтгэлээр хандвал харилцааны үүд хаалга нээгдэж, бүгд нэгдэнэ.
Зөв төвшин, сайхан зан чанартай хүний цаана үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэхийн төлөө амь бие хайргүй зүтгэл, хүч хөдөлмөрөө зориулсан нэгэн ээж байдаг. Тэр ч утгаараа ээжүүд хүн төрөлхтний хамгийн шилдэг багш, энхийг сахиулагчид гэж хэлж болно. Ээжийнхээ халуун дулаан хайр, өгөөмөр сэтгэлээс сурснаа харилцан бие биедээ түгээн, нэг нэгнээ халамжилж гэмээнэ манай нийгэмд зөрчил маргаан арилж, дэлхий ертөнц тогтвортой хөгжин, энх тайван цогцолно.