Прожект

Хүндэт тэргүүн Зан Гил Жа эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, ялгаварлан гадуурхалтгүй нийгэм бий болгох, ирээдүй хойч үеийнхний боловсролыг дэмжих, уур амьсгалын өөрчлөлтөд хариу арга хэмжээ авах, дэлхийн байгаль орчныг хамгаалах, дайн дажингүйгээр даян дэлхийд энх тайвныг тогтоохын төлөө хүчин зүтгэнэ. Эл үйлсээ тэрээр дэлхийн бүх хүн зоныг нэгэн өнөр гэр бүл гэж үздэг эхийн сэтгэлээр хийнэ.

Эхийн сэтгэл
  • Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах
  • Эмзэг бүлгийнхнийг дэмжих
  • Ирээдүй хойч үеийнхнийг дэмжих
  • Дэлхийн байгаль орчныг хамгаалах
  • Олон улсын энх тайвны төлөөх хамтын ажиллагаа
Даян дэлхийн аз жаргал

Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах

Эмэгтэйчүүд бол амийн эхлэл, нийгмийн хөгжлийн үндэс суурь нь. Бүх эмэгтэйчүүд нийгэмд эхийн хувиар, эхнэрийн хувиар чухал үүрэг гүйцэтгэдэг хэдий ч дэлхийн олон оронд эмэгтэйчүүдийг ялгаварлан, гадуурхаж, хүчирхийлж, хүний ​​эрхийг нь үгүйсгэсээр байна. Зан Гил Жа тэргүүн өрх толгойлсон эхчүүд, хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүд, цагаач эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн зардалд хандив өргөн, сэтгэл зүйн тусламж үзүүлэн, өдөр тутмын амьжиргаанд нэмэрлэн, эрх чөлөө, сурч боловсрох зэрэг эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалахын төлөө ажиллана.

Үйл ажиллагаа

  • Эмэгтэйчүүдийн бие даасан байдал, амьжиргааг дэмжих
  • Эхийг хамгаалах
  • Ээжүүдийн боловсролыг дэмжих
  • Цагаач эмэгтэйчүүдийн нийгэмд дасан зохицоход, сэтгэл зүйн тусламж дэмжлэг үзүүлэх

Эмзэг бүлгийнхнийг дэмжих

Олон хүн өлсгөлөн, усны хомсдол, ядуурал, өвчин эмгэг, байгалийн гамшиг, уур амьсгалын өөрчлөлт, хүрээлэн буй орчны бохирдол зэрэг тэгш бус байдал, ялгаварлан гадуурхалд өртөн зүдэрч байна. Зан Гил Жа тэргүүн ийм нөхцөлд хүмүүсийг харин ч нас хүйс, арьс өнгө, соёл, хөгжлийн бэрхшээл, нийгэм эдийн засгийн байдлаас нь болж ялгаварлан гадуурхалгүй, ижил тэгш амьдрах боломжийг нь хамгаалахыг хүсэн эрмэлзэнэ.

Үйл ажиллагаа

  • Өндөр настанд үзүүлэх эмнэлгийн тусламж
  • Эмзэг бүлгийнхэнд үзүүлэх эмнэлгийн тусламж
  • Ядуурал, өлсгөлөнг арилгахад дэмжлэг үзүүлэх
  • Нийгмийн сайн сайхны төлөөх дэмжлэг
  • Цусны донор
  • Гамшгийн хор хөнөөлийг арилгах, сэргээн босгох ажил

Ирээдүй хойч үеийнхнийг дэмжих

Хүүхэд залуучууд бол манай ирээдүй хойч үеийн манлайлагч нар. Тэднийг эрүүл, эрх тэгш нийгэмд өсөхөд туслах нь амжилттай ирээдүйн анхны алхам юм. Зан Гил Жа тэргүүн ирээдүйн удирдагчдыг зан чанарын төлөвшил сайтай, ухамсар мэдрэмжтэй, найрсаг харилцаатай болгон төлөвшүүлэхэд сургадаг. Орчин нөхцөлөөс болоод оюутан залуус орхигдих вий гэх үүднээс тэргүүн мөн эмчилгээний зардал, хичээлийн байр, сургалтын хэрэгслээр хангах зэргээр залуучуудыг дэмжиж ажиллан, эхийн сэтгэлээр санаа тавьж, эрхийг нь хамгаалж, хүндэтгэн, хүсэл мөрөөдлөө биелүүлж, амжилттай өсөх боломж олгоно.

Үйл ажиллагаа

  • Хүүхдийн сайн сайхны төлөөх эмнэлгийн тусламж
  • Хүүхэд залуучуудын боловсролыг дэмжих
  • Сургуулийн тоног төхөөрөмж, сургалтын хэрэглэгдэхүүнээр дэмжих
  • Хойч үеийнхэн болон эцэг эхчүүдэд олгох зан төлвийн сургалт

Дэлхийн байгаль орчныг хамгаалах

Байгаль орчны бохирдол, уур амьсгалын өөрчлөлт зэрэг нь дэлхий даяар амь насанд заналхийлсэн элдэв гамшигт үзэгдлүүдийг үүсгэдэг. Хатагтай Зан Гил Жа хүмүүн байгаль хоёр зэрэгцэн оршдог цэвэр, тогтвортой ирээдүйг бий болгохын төлөө хүн төрөлхтний байгаль орчныг цэвэр байлгахад манлайлан оролцож, хувь нэмрээ оруулдаг. “Цэвэр дэлхий” хөдөлгөөний хүрээнд дэлхийн хамтын нийгэмлэг байгаль орчны талаарх мэдлэг ухамсрыг дээшлүүлж, хот сууринг цэвэрлэн, усны хомсдол, уур амьсгалын өөрчлөлтөд нэрвэгдсэн айл гэрт тусалж, дэлхий гаргаа хамгаалах байгаль орчны удирдагчдыг төлөвшүүлнэ.

Үйл ажиллагаа

  • “Цэвэр дэлхий” хөдөлгөөн
  • Цэвэр усны хомсдолд орсон орнуудыг ус, ариун цэврийн байгууламжаар дэмжих
  • Уур амьсгалын дүрвэгсдэд эмнэлгийн тусламж үзүүлэх, бие даасан болоход нь туслах
  • Байгаль орчны удирдагчдыг төлөвшүүлэх байгаль орчны сургалт, кампанит ажил

Олон улсын энх тайвны төлөөх хамтын ажиллагаа

Зөрчил мөргөлдөөн, дайн дажны төгсгөл жинхэнэ энх тайвныг тогтоохгүй. Нийгмийн гэмт хэрэг, зөрчилдөөн, ялгаварлан гадуурхалтыг шийдвэрлэж, олон нийтийн эрхийг баталгаажуулж, нийгэм олон нийт, хувь хүмүүс нээлттэй яриа хэлэлцээ өрнүүлж, нэгнээ идэвхтэй сонсож байж эв эе бий болгож, улмаар жинхэнэ энх тайван цогцолно. Энх тайвны төлөөх үйл явцад хувь хүн, нийгэм олон нийт, улс орон, дэлхий нийт бүгд оролцох учиртай.

Зан Гил Жа тэргүүн хүн төрөлхтний төлөө итгэл найдвар бүхий ирээдүй бүтээхэд дэлхий нийтээрээ нэгдэж болох сүлжээ бий болгосон. Үүгээрээ тэрээр олон улсын байгууллага, засгийн газар, байгууллагууд, иргэний нийгмийн хамтаар дайнаас урьдчилан сэргийлэх, яаралтай тусламж үзүүлэх, амь аврах тусламжийн хөгжлийн арга хэмжээг эрэлхийлж ирлээ. Зан Гил Жа тэргүүний дэлхий нийтийг хамарсан хүмүүнлэгийн үйл ажиллагаа дэлхийн энх тайвны зам тавьж буй олон улсын хамтын нийгэмлэгийн түгээмэл асуудал болох Тогтвортой хөгжлийн зорилтуудыг (SDGs) хэрэгжүүлэхтэй уялдаж байгаа юм.

Үйл ажиллагаа

  • Дайны дүрвэгсдэд тусламж үзүүлэх
  • Улсын гавьяат зүтгэлтнүүдэд эмнэлгийн тусламж үзүүлэх
  • Энхийг сахиулагчдын айлчлал
  • “Шинэ амь, хайр” гэр бүлийн алхах аян
  • “Шинэ амь, хайр” концерт
  • “Save the world” глобал форум
  • Дэлхийн халамжийн асуудлаар дипломатуудтай хийсэн уулзалт
  • Олон улсын байгууллага, засгийн газар, байгууллагууд, иргэний нийгэмтэй хамтран ажиллах MOU гэрээ ба хамтын ажиллагаа