WeLoveU олон улсын байгууллагын тэргүүн Зан Гил Жа зан төлвийн тусгай сургалт явуулав
Зан Гил Жа тэргүүн 2012 оны 7 сарын 5-ны өдөр Гачон их сургуулийн Глобал хотхоны Еым танхимд уригдан ирж, зан төлвийн тусгай сургалт явууллаа. Энэхүү сургалт нь эцэг эхчүүдийн хүүхдийнхээ боловсролын тухайд санаа зовоосон асуудлуудыг арилгах зорилготой “Аз жаргалтай сургуулийн эцэг эхийн академи” төслийн хүрээнд зохион байгуулагдлаа. Уг арга хэмжээний үеэр тэрээр хүүхдийг хэрхэн дэлхийн авъяаслаг иргэн болгон хүмүүжүүлэх арга замыг зааж, үүнд ээжүүдийн оролцоо чухал гэдгийг онцлон тайлбарлалаа. Тус сургалтанд 500 орчим эцэг эх хамрагдаж, хүүхдийн зан чанарыг төлөвшүүлэх бодит шийдэл олж авав.
Зан Гил Жа тэргүүн “Аз жаргалтай сургуулийн эцэг эхийн академи” дээр лекц уншив
“Аз жаргалтай сургуулийн эцэг эхийн академи” төслөөс явуулдаг их дээд сургуулийн элсэлтэнд бэлтгэх сургалтын хүрээнд Зан Гил Жа тэргүүн сургалт оров. Анх 6 сарын 14-нд эхэлсэн сургалтууд долоо хоног бүрийн пүрэв гарагт, нийт дөрвөн долоо хоногийн турш явагдлаа. Дун-А IG edu компани, Жинхагса сайтаас хамтран зохион байгуулсан уг төсөл боловсролын салбарын янз янзын мэргэжилтнүүдийг урьж авчран, хүүхдийнхээ боловсрол, ажил мэргэжлийн талаар санаа зовж буй эцэг эхчүүдэд илтгэл тавиулсан юм.
7-р сарын 5-нд WeLoveU олон улсын байгууллагын тэргүүн Зан Гил Жа сүүлийн сургалтаа орохоор Соннам хотын Гачон их сургуулийн Глобал хотхоны Еым танхимд хүрэлцэн ирлээ. Танхимд Зан Гил Жа тэргүүн урам зоригтой 500 эцэг эхийн өмнө зан төлвийн сургалтаа эхэллээ.
Тэргүүн Зан Гил Жа: “Зан төлвийн сургалтын гол цөм нь ээжүүд”
Өнөө үед айл гэрийнхний дунд гэмт хэргийн гаралт нэмэгдэхийн хэрээр зан чанарын боловсрол чухал болж байна. Зан Гил Жа тэргүүн “Хүүхдүүдээ сайн сураасай гэж хүсэж байгаа бол тэдэнд хүнлэг чанарын тухай ч бас зааж өгөх ёстой. Ээж хүн бол хүнлэг чанарын тухай зааж сургадаг багш юм” хэмээн зан чанарын төлөвшилд ээжүүдийн зайлшгүй гүйцэтгэх үүргийг онцлон заав. Хүүхэд багаасаа гэрийнхнээ, тэр дундаа ээжийгээ харж суралцдаг учраас ээжүүд өөрсдөө үр хүүхэддээ сайн үлгэр дуурайл үзүүлэх ёстой гэж тэрээр нэмж хэлэв.
Хүүхдүүддээ хайр авч хайрлуулахаас гадна хайр өгч хайрлахыг заа. Хүүхдүүдтэйгээ цуг сайн дурын ажилд оролцох нь тэдний зан чанарыг төлөвшүүлэх хамгийн сайн арга юм. Ингэснээр хүүхдүүтэйгээ яриа хөөрөө өрнүүлэх боломжтой болно.
Зан Гил Жа тэргүүн мөн Солонгос улс эрт дээр үеэс хөршүүддээ санаа тавьж, бие биенээ дэмжиж ирснийг дурдан, сайн дурын ажлаар дамжуулан хүүхдүүддээ бусдад хайр түгээхийн баяр хөөрийг мэдрүүлэхийг эх хүн бүрээс хүслээ. Тэгж гэмээнэ тэд глобал удирдагчийн хувиар даян дэлхийн эмзэг бүлгийнхэнд туслахын төлөө хүчин зүтгэж, идэвхтэй ажиллаж чадна. Тэргүүний энэхүү хүсэлт уур амьсгалын өөрчлөлт, дайн дажин болон өөр олон бэрхшээлээс болж зовж зүдэрч буй даян дэлхийн хөрш нийгэмд санаа тавьдаг WeLoveU олон улсын байгууллагын үйл ажиллагаа, гол үнэт зүйлстэй нийцдэг юм.
Глобал удирдагчдад зориулсан зан төлвийн сургалт
Зан Гил Жа тэргүүн сургалтын туршид сайн дурын ажил, зөвлөгөө өгөх арвин туршлагалөө тулгуурлан, сургалтанд хамрагдагсдыг зан чанарын төлөвшлийг хялбархан ойлгоход удирдан чиглүүлнэ. Эцэг эхчүүд хүүхдүүдийнхээ зан чанарын төлөвшилд туслах практик арга суралцаж байхдаа анхаарлаа төвлөрүүлж, анхааралтай сонсож байлаа. Зан Гил Жа тэргүүний PPT илтгэл бүхий 80 минутын лекц өндөрлөхөд сургалтанд хамрагдагсад түүнийг урам зориг, халуун сэтгэлээр сургалт явуулсанд талархан, халуун алга ташилт хайрлав.
Соннам хотын нэгэн ээж Шин Сон Хуи “Би саяхан их дээд сургуулиуд зөв зан чанартай, төлөвшилтэй глобал удирдагчдыг хүсдэг гэж сонссон. Манай хүүхэд дэлхий ертөнцийг өргөн өнцгөөс хардаг, авъяаслаг глобал иргэн болж өсөөсэй гэж хүсэж байна. Өнөөдрийн энэ сургалтаар би өөрөө хүүхэддээ сайн үлгэрлэх ёстойгоо ухаарлаа” хэмээн өгүүлэх аж.