WeLoveU олон улсын байгууллага 2018 оны 11 сарын 22-нд Солонгосын Гачон Конвеншн төвд Байгаль орчны манлайлагч оюутан томилох ёслол-2018 арга хэмжээ зохион байгууллаа. АНУ, Перу, Өмнөд Африк, Филиппиний 11 их сургуулийн 14 оюутан байгаль орчны манлайлагчаар томилогдлоо. Тэд тус бүр эх орондоо буцаж очоод шинээр томилогдсон манлайлагчийн үүргээ биелүүлэхийн тулд илүү их хүчин чармайлт гаргахаар шийдэв. Ёслолын арга хэмжээний дараа АНУ, Перу, Солонгос зэрэг улсын оюутнууд тус тусын нутаг орны байгаль орчны цэвэрлэх үйл ажиллагааны өнөөгийн байдал, байгаль орчны талаарх мэдлэг ухамсраа хэрхэн нэмэгдүүлэх талаар кейс судалгаанд тулгуурласан илтгэл тавилаа.
WeLoveU олон улсын байгууллага нь дэлхий дахины оюутнуудыг өсөн нэмэгдэж буй уур амьсгалын өөрчлөлтөд хариу арга хэмжээ авах, байгаль орчин хамгаалахад тустай байлгах үүднээс нягт хамтран ажиллах байгаль орчны манлайлагчаар томилов. 2018 оны 11-р сарын 22-ны өдөр WeLoveU олон улсын байгууллагаас Солонгосын Соннам хотын Гачон их сургуулийн Гачон конвеншн төвд томилолтын ёслол зохион байгууллаа. Уг ёслолд WeLoveU-н тэргүүн Зан Гил Жа, WeLoveU-н удирдах зөвлөлийн гишүүд, улс улсын оюутнууд, олон улсын их дээд сургуулиудын байгаль орчны чиглэлээр суралцдаг манлайлагч оюутнууд зэрэг 400 орчим хүн оролцов. Нэмж дурдахад Перу улсын Дууд шүүхийн шүүгч (Перугийн Шүүхийн эрх мэдлийн болон Дээд шүүхийн дарга асан), Америкийн муж улсуудын байгууллагын (OAS) Байгаль орчин хамгаалах сайн санааны элчин сайд Дуберли Родригес Тинео оролцож, дэлхийн байгаль орчинг хамгаалахын төлөө ажиллаж буй оюутнуудад урам зориг өглөө.
Зан Гил Жа тэргүүн нээлтийн үеэр хэлсэн үгэндээ “Байнга гамшиг гарч байгаа газар илүү их золгүй явдал тохиолдохоос урьдчилан сэргийлэхийн тулд бодит хүчин чармайлт гаргах шаардлагатай. Оюутнууд бол хүн төрөлхтнийг хайрладаг, сайн сайхан хүсэл өвөрлөсөн байгаль орчны залуу лидерүүд юм. Энэхүү ёслол нь хүн төрөлхтний ирээдүйд ихээхэн тустай гэж найдаж байна” хэмээн өгүүллээ. Перугийн Дээд шүүхийн шүүгч Дуберли Родригес Тинео дэлхийн бүх засгийн газар байгаль орчны асуудлыг шийдвэрлэхэд хүчин чармайлт гаргах ёстойг онцлон тэмдэглэв. Тэрээр энэ асуудлуудыг сайжруулахын тулд чадах бүхнээ хийнэ гэдгээ амласан нь оролцогчдын талархлыг хүлээв.
Дараа нь албан тушаалд томилох ёслол эхэллээ. Сургууль сургуульдаа, нутаг орондоо байгаль орчны чиглэлээр тогтмол үйл ажиллагаа явуулж ирсэн 11 сургуулийн 14 оюутан байгаль орчны манлайлагчаар томилогдлоо. АНУ, Перу, Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улс, Филиппин зэрэг олон орны оюутнууд байгаль орчны манлайлагчаар сонгогдох нь арга хэмжээг онцгой ач холбогдолтой болгов. Зан Гил Жа тэргүүн оюутан бүрд албан томилолтын бичиг, тэтгэлэгийн гэрчилгээ гардуулан урамшуулав.
Өмнөд Африкийн Бүгд Найрамдах улсын Кейптауны их сургуулийн оюутан Леседи Мокгауци албан томилолтын бичиг хүлээн авсныхаа дараа “Намайг байгаль орчны манлайлагч оюутан байх боломж соёрхсонд баярлалаа. Би гэх хувь хүн өчүүхэн төдий өөрчлөлт хийж чадна, харин бид нэгдвэл илүү том өөрчлөлт хийж чадна. Би эх орондоо буцаж очоод Африкийг төдийгүй дэлхий ертөнцийг өөрчлөхийн тулд байгаль орчны талаарх мэдлэг ухамсраа дээшлүүлэхийн төлөө хүчин зүтгэх болно” гэж ярилаа.
Дараа нь байгаль орчны манлайлагч оюутан болгон тус тусын эх орны цэвэрлэх арга хэмжээнд суурилсан кейс судалгаа, бодит жишээ баримтуудыг танилцуулав. АНУ-ын Денвер хотын Палома коллежийн оюутан Сет Сиглок хуванцар хог хаягдлын талаар илтгэл тавьж, хуванцар хог хаягдлыг багасгахын тулд Калифорниа мужийн Сан Диего хотод далайн эрэг цэвэрлэх хөдөлгөөн хэрхэн зохион байгуулснаа тайлбарлав. Перугийн Хэрэглээний шинжлэх ухааны их сургуулийн оюутан Жиоан Мурга Диаз “Их үр дүнгийн эхлэл голдуу өчүүхэн байдаг” гэсэн сэдвээр илтгэл тавилаа. Тэрээр Өмнөд Америкийн хамгийн их бохирдолтой наран шарлагын газруудын нэг болох Карпайо далайн эрэгт хийсэн цэвэрлэх хөдөлгөөний талаар танилцуулсан юм.
Тэрээр “Нэг үйлс мянган үгнээс илүү чухал. Өчүүхэн жижиг үйлс том өөрчлөлт авчирна” гэлээ.
Ихуа эмэгтэйчүүдийн их сургуулийн оюутан И Да Рён Солонгосоос эхэлж, дэлхий даяар тархсан WeLoveU олон улсын байгууллагын “Цэвэр дэлхий” хөдөлгөөний талаар танилцууллаа. Тэрээр илтгэлийнхээ төгсгөлд ёслолд оролцогчдыг эхийн сэтгэлээр, хүн бүрийн төлөөх аз жаргалтай ирээдүй бий болгох байгаль орчны манлайлагч оюутны үүрэг гүйцэтгэхийг уриаллаа. Оюутан залуус тийнхүү даян дэлхийн байгаль орчин хамгаалах, мэдлэг ухамсраа дээшлүүлэхийн чухлыг мэдсэнээрээ цэвэрлэх хөдөлгөөн өрнүүлэх болон “Ногоон боловсрол” сургалтаар ирээдүйн байгаль орчны манлайлагчдыг төлөвшүүлэхийн төлөө хүчин чармайлт гаргахаар шийдээд байна.