장길자 국제위러브유 명예회장 사진

WELOVEU ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГЫН ХҮНДЭТ ТЭРГҮҮН ЗАН ГИЛ ЖА

WeLoveU олон улсын байгууллагын үүсгэн байгуулагч, хүндэт тэргүүн Зан Гил Жа нь дэлхийн тогтвортой энх тайван, бүх хүн ардын харилцан хүндэтгэлийн төлөө тасралтгүй зүтгэж ирсэн хүмүүнлэгийн зүтгэлтэн төдийгүй дэлхий дахины нийгмийг хэрхэн бие биедээ тусалж, хэрхэн халамжлах талаар жишээ үзүүлж ирсэн оюун санааны удирдагч юм.

Тэрээр даян дэлхийд амьдрах бүх хүнийг нэгэн өнөр ам бүл хэмээн үздэг эхийн сэтгэлээр бусадтай хувааж, бусдад туслан, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалан, нэн эмзэг бүлгийнхнийг ялгаварлан гадуурхахаас ангид нийгэм бий болгож, дайн дажингүйгээр олон улсад энх тайвныг цогцлоохын төлөө амь бие хайргүй зүтгэдэг билээ.

Видео мессеж

Нийгмийг өөрчлөх “Эхийн сэтгэл”

Хатагтай Зан Гил Жа тэргүүн дэлхийн өнцөг булан бүрд байгаа хүн зонд эхийн сэтгэлээр тусалж, санаа тавьж ирсэн. Айл гэр эв эетэй амьдарвал бүх зүйл сайхан болж, хүмүүс хайр халамжаар дуталгүй өсвөл нийгэмд эерэг хувь нэмэр оруулна гэж итгэдэг юм. Хувь хүн, гэр бүл, нийгэм, улс үндэстэн, хүн төрөлхтний аз жаргал, хөгжил цэцэглэлт гээд энэ бүхэн эхийн ​​хайр, дэмжлэгийн ачаар боломжтой юм.

Манай нийгэмд одоо хамгийн их хэрэгтэй зүйл бол эхийн хайр. Дэлхий дахины гэр бүлийн хөгжил, эв найрамдлын хувьд ч мөн ялгаагүй хайр л хэрэгтэй. Эх хүн үр хүүхдээ сайн сайхан, утга учиртай, нийгэмдээ тустай амьдрахад нь чиглүүлэхийн тулд бүхий л халамж хайраа харамгүй зориулдаг. Эх хүн мөн үр хүүхдийнхээ амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалж, бие биенээ харилцан хүндэтгэж, эвтэй эетэй, зөв хүн болж өсөж, нийгэмд хувь нэмрээ оруулан аз жаргалтай амьдрахад нь хүүхдүүдээ залж чиглүүлдэг.

Эх хүн л хамгийн дайчин сайн дурын ажилтан, сурган хүмүүжүүлэгч, удирдагч байдаг. Энэ бүх шинж чанарын улмаас дэлхий даяар хайраа харамгүй зориулж, нийгмийн сайн сайхан, эв нэгдэл, энх тайвны төлөө хувь нэмрээ оруулж ирсэн хатагтай Зан Гил Жа тэргүүнийг “Эх” хэмээн нэрлэдэг аж.

Эмзэг бүлгийнхэнд санаа тавих Зан Гил Жа тэргүүн

Эхийн хувиар Зан Гил Жа тэргүүн даян дэлхийд санаа тавьж, халамжлах үүргээ ухамсарлан амьдардаг. Сэтгэл нь түүнийг зүрхний өвчтэй, гамшигт нэрвэгдсэн, тэгш бус нийгэмд гадуурхагдсан хүүхдүүд гээд эмзэг сул дорой хүүхдүүд рүү хөтөлнө.

Амь нас нь эрсдэлд орсон хүмүүсийг аврахын төлөөх тэргүүний амь бие хайргүй золиос нь Солонгос төдийгүй дэлхий дахинд түүний гүйцэлдүүлэх ажлыг харж, мэдэрч, сонсдог бүхий л хүмүүст ихээхэн урам зориг болно. Үүний үр дүнд олон хүн бусдад, нийгэм олон нийтэд, дэлхий дахинд санаа тавих үзэл бодлыг нь хүлээн зөвшөөрөх болсон.

Хайрын зогсолтгүй үйл ажиллагаа

Өвчин эмгэг, гай гамшиг, ядууралд нэрвэгдсэн хүмүүст туслалцаа үзүүлэх үйл ажиллагаа дэлхийн 51 оронд явагддаг. Ази, Африкийн улс орнуудад тэрээр усны насос, усан хангамж, усны нөөцлүүр хандивлаж, суурилуулсан нь усны хомсдолд нэрвэгдсэн хүмүүст итгэл найдвар, амьдрал болно. Үүнчлэн Ойрхи Дорнодын иргэний дайны хохирогчдод эм тариа, өдөр тутмын өргөн хэрэглээний бараа хүргэж байна. Хэн нь ч гадуурхагдаж ганцаарддаггүй дэлхий ертөнц бий болгож, аз жаргал, энх тайван цогцлоох хүртлээ тэрээр эхийн хайраар дэлхий хэмээх нэгэн айлд цаашид ч үйлчилсээр байх болно.