February 18, 2019

WeLoveU олон улсын байгууллагын нөхөрсөг чуулга уулзалт-2019

FacebookTwitterEmailLineMessage

Солонгосын Сөүл хотын Ганнам дүүрэгт байрлах Grand Intercontinental Seoul Parnas зочид буудалд 2-р сарын 18-ны өдөр “WeLoveU олон улсын байгууллагын нөхөрсөг чуулга уулзалт-2019” арга хэмжээ зохиогдлоо. ​​Тус чуулга уулзалтанд WeLoveU олон улсын байгууллагын тэргүүн Зан Гил Жа, удирдах зөвлөлийн дарга нар төдийгүй 20 орны Солонгост суугаа дипломат ажилтнууд оролцов. Зан Гил Жа тэргүүн WeLoveU-н үйл ажиллагаанд чин сэтгэлээсээ хамтран ажилласан элчин сайдуудад талархлын цом гардуулав. Тогтвортой хөгжлийн зорилтууд (SDGs) дээр суурилсан дэлхийн өнцөг булан бүрд тусламж хэрэгтэй байгаа хөрш нийгэмд туслах 2019 оны үйл ажиллагааны төлөвлөгөө болон WeLoveU-н сүүлийн үед явуулсан үйл ажиллагааны танилцуулгыг дипломатууд анхааралтай сонсоно. Тэд бүгд WeLoveU олон улсын байгууллагатай идэвхийлэн хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.

WeLoveU олон улсын байгууллагын нөхөрсөг уулзалт-2019: Глобал хамтын ажиллагааны боломж

WeLoveU олон улсын байгууллагын нөхөрсөг чуулга уулзалт-2019 арга хэмжээ нь дэлхий даяар тусламж хэрэгтэй байгаа хөрш нийгэмд туслах дэлхийн хамтын ажиллагааг хэлэлцэх зорилготой юм. WeLoveU-н зүгээс ядуурлыг арилгахаас эхлээд байгаль орчин хамгаалах, боловсролыг дэмжих хүртэл Тогтвортой хөгжлийн зорилтуудад нийцсэн олон ээлтэй сайхан үйл ажиллагаа хэрэгжүүлсээр ирсэн. Олон улсын засгийн газар болон орон нутгийн засаг захиргааны зүгээс WeLoveU-н ажил үйлсэд эерэг хариу үзүүлж буйгаа харуулж, WeLoveU олон улсын байгууллагатай MOU гэрээнд гарын үсэг зурлаа. Энэхүү глобал хамтын ажиллагааг бэхжүүлэхийн төлөө WeLoveU олон улсын байгууллага нь дээд хэмжээний уулзалт, чуулга уулзалт, форум гээд өөр олон үйл ажиллагаа тогтмол зохион байгуулдаг.

WeLoveU олон улсын байгууллагын уг чуулга уулзалт гурван жил дараалан зохиогдоод байгаа нь энэ аж. 2018 онд WeLoveU-н тэргүүн Зан Гил Жа, удирдах зөвлөлийн хамт дэлхийн 17 орны элчин сайдын яамны албаныхантай Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрхэн хэрэгжүүлэх талаар хамтран ажиллах талаар ярилцсан юм. 2019 онд уг чуулга уулзалт хүрээгээ тэлж, Йордан, Малайз, Румын зэрэг 20 орны элчин сайдуудыг татан оролцуулаад байна.

Хүн төрөлхтний аз жаргалын төлөө олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх нь

Энэхүү WeLoveU чуулга уулзалтаар бид байгаль орчны дүрвэгсэд, дайны дүрвэгсэд, нийгмийн эмзэг бүлгийнхэн гэх мэт зовлон бэрхшээлтэй тулгарч буй дэлхийн хөршүүддээ итгэл найдвар, урам зориг, тусламж дэмжлэг өгнө хэмээн найдаж байна.

Тэргүүн Зан Гил Жа

Албан ёсны чуулга уулзалт 17:00 цагт эхэллээ. Зан Гил Жа тэргүүн хүрэлцэн ирсэн зочдод талархлаа илэрхийлж, хүн төрөлхтний сайн сайхан, аз жаргалын төлөө харамгүй зөвлөгөө өгөхийг хүссэнээр хэлэлцүүлгийг тэр даруй эхлүүлэв. Йордан улсаас Солонгост суугаа элчин сайд хэлсэн үгэндээ WeLoveU олон улсын байгууллага нь олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлэх тал дээр байнгын хүчин чармайлт гаргаж байгааг дурдаад тэрхүү хамтын ажиллагаа нь хүүхэд багачуудыг ядуурал, өлсгөлөн, орхигдмол байдал, өвчин эмгэг, хөгжлийн бэрхшээлээс ангижрах найдвар төрүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа өгүүлэв.

Олон улсын хамтын ажиллагаагаа цаашид бэхжүүлэхийн тулд зан Гил Жа тэргүүн өнгөрсөн жилийн WeLoveU-н үйл ажиллагааг дэмжсэн Йордан, Бангладешийн элчин сайдуудад талархлын цом гардуулав. Бүх оролцогчид дэлхийн энх тайвны төлөө тууштай тусалж дэмжихээ илэрхийлэв.

WeLoveU олон улсын байгууллагын үйл ажиллагаа дипломатуудын сэтгэлийг хөдөлгөнө

WeLoveU-н 2018 оны үйл ажиллагааг кино бичлэгээр мэдээлэв. Ялангуяа 2018 оны 7-р сард Японы баруун өмнөд хэсэгт орсон аадар бороо, Лаос улсад далан нурсан зэрэг гамшигт нэрвэгдсэн хөрш нийгэмд эмгэнэл илэрхийлж, тусламж дэмжлэг үзүүлж, нөхөн сэргээх ажилд хүчин чармайлт гаргасан WeLoveU-н гишүүдийг дипломатууд сайшаан магтлаа.

WeLoveU олон улсын байгууллагын хүмүүнлэгийн үйл ажиллагааг биширсэн дипломатууд WeLoveU-н 2019 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг дэмжиж гарын үсэг зурцгаав. Солонгост суугаа Эль Сальвадор улсын сайд өөрийн улсад нь өрнүүлсэн WeLoveU-н үйл ажиллагааны талаар “WeLoveU олон улсын байгууллагын ачаар манай улсын хүүхэд багачууд номын сантай болж, сургалтын таатай, аюулгүй орчинд суралцах болсон. Энэ нь хүүхэд багачуулд ирээдүйнхээ төлөө ээлтэй, аюулгүй орчинд сурч боловсрох боломж олгоод байгаа” хэмээн ярив. Тэрээр мөн WeLoveU олон улсын байгууллагатай хамтарч, тусламж дэмжлэг хэрэгтэй байгаа хөрш нийгэмд туслахын тулд хамтран ажиллаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийллээ.