WeLoveU олон улсын байгууллагын тэргүүн 2011 онд АНУ-ын ерөнхийлөгчийн сайн дурын ажлын “Лайф тайм” шагнал хүртлээ. Ерөнхийлөгчийн нэрэмжит сайн дурын ажлын тухайд олгодог шагналууд дундаа тэргүүн дээд шагнал болох ерөнхийлөгчийн “Лайф тайм” шагналыг амьдралынхаа туршид 4000-с дээш цаг сайн дурын үйлсэд хувь нэмрээ оруулсан хувь хүнд олгодог аж. Ерөнхийлөгч Барак Обамагийн гарын үсэгтэй уг шагнал нь Зан Гил Жа тэргүүний улс үндэстний төлөөх хүчин зүтгэлийг нь үнэлсэн хэрэг юм. Зан Гил Жа тэргүүн эхийн хайрыг дэлхий даяар, тэр дундаа Америк даяар түгээх “Шинэ амь, хайр” гэр бүлийн алхах аян, “Шинэ амь, хайр” концерт, “Дэлхий дахины цусны донорын хөдөлгөөн”, “Цэвэр дэлхий” хөдөлгөөн зэрэг төрөл бүрийн сайн дурын ажил үйлсийг удирдан зохион байгуулж ирсэн юм.
АНУ-ын ерөнхийлөгчийн сайн дурын ажлын шагнал гэж юу вэ?
WeLoveU олон улсын байгууллагын Зан Гил Жа тэргүүнд гардуулсан АНУ-ын ерөнхийлөгчийн сайн дурын ажлын шагналыг сайн дурын ажил үйлсэд идэвхтэй оролцдог хувь хүн, байгууллагад олгодог байна. Уг шагналыг тухайн хувь хүн болон байгууллагын сайн дурын ажил хийсэн цагийнх нь дагуу хүрэл, мөнгө, алтан шагнал гэж ангилан олгодог. Ялангуяа 4000-аас дээш цаг сайн дурын үйлсэд хувь нэмэр оруулсан хувь хүнд хүрэл, мөнгө, алт гээд дээрх бүх шагналыг багтаасан тэргүүн дээд “Лайф тайм” шагнал хүртээдэг аж. Тийнхүү 2011 онд хатагтай Зан Гил Жа тэргүүн нийгэм олон нийтэд үзүүлсэн хүчин чармайлт, харамгүй хичээл зүтгэлийнхээ төлөө “Лайф тайм” шагнал хүртлээ.
Эрхэм хүндэт Зан Гил Жа танаа,
Сайн дурын үйлсээрээ улс орноо хүчирхэгжүүлэх, өөрчлөхийн төлөөх үйлсэд чин сэтгэлээсээ хүчин зүтгэж байгаад тань талархан энэхүү шагналыг олгож байна.Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэд, сайн дурынхны оролцооны зөвлөл, Үндэсний, олон нийтийн сайн дурын ажлын нийгэмлэг.
Ерөнхийлөгч Обама сайн дурын ажлын шагнал авсанд баяр хүргэв
Ерөнхийлөгч Обама уг шагналын хамтаар “Ерөнхийлөгчийн сайн дурын ажлын шагнал хүртсэнд баяр хүргэе. Улс, нийгэмд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд тусалсанд тань баярлалаа” хэмээн, баярын захидал илгээв.
Тэрээр “Зан Гил Жа тэргүүн манай улс болон дэлхий дахинд иргэний үүргийн эрин үед нэг алхам урагшилж, бусдад үйлчлэх боломжийг шүүрч авлаа. Засгийн газар бидэнд нийгэмд үйлчлэх илүү олон боломж нээж өгч болох ч тэр боломжийг шүүрч авч, ашиглах нь бидний хүн нэг бүрээс шалтгаална” хэмээн өгүүлж, илүү сайн сайхан маргаашийг бүтээхийн төлөө хүчин зүтгэж байгаад чин сэтгэлээсээ талархаж байгаагаа илэрхийлэв.
Зан Гил Жа тэргүүний сайн дурын ажлын ул мөр
Зан Гил Жа тэргүүн 2001 онд WeLoveU олон улсын байгууллагыг (хуучнаар Шинэ амь халамжийн байгууллага) байгуулж, эхийн хайраар сайн дурын ажил үйлс санаачлан өрнүүлсээр байна. Дэгүгийн зуны Универсиад наадмын үеэр гишүүдийнхээ хамт сайн дурын үйлсэд онцгой үүрэг гүйцэтгэснийг үнэлэн, 2004 онд Солонгосын засгийн газраас Зан Гил Жа тэргүүнд Спортын гавьяаны гавьяаны Мэнху одон гардууллаа.
WeLoveU олон улсын байгууллага нь сайн дурын ажлын хүрээгээ өргөжүүлэх үүднээс 2007 онд “Шинэ амь халамжийн байгууллага” гэх нэрээ өнөөдрийн энэ нэртэй болгож өөрчилсөн байдаг. Шинэ амь халамжийн байгууллагын үеэс хойш өнөөг хүртэл зохион байгуулагдаж буй томоохон арга хэмжээ нь 2000, 2002 онд тус тус эхэлсэн “Шинэ амь, хайр” концерт, “Шинэ амь, хайр” алхах аян зэрэг юм. Дэлхий даяар өвчин эмгэг, ядуурал, гамшигт нэрвэгдэн зүдрэх хүмүүст туслах, гэр бүлийн эв эе, айл хөршийн эв нэгдэл бий болгоход туслах үүднээс энэхүү арга хэмжээнүүдийг зохион байгуулсаар ирэв.
Дэлхий дахины цусны донорын хөдөлгөөн нь цус, цусан бүтээгдэхүүний хомсдлын улмаас зовж буй хүмүүст тусалдаг төдийгүй дэлхийн хаана ч зохиогдсон бай хөршийн хайрыг хэрэгжүүлдэг санаачлага болжээ. WeLoveU олон улсын байгууллага нь эрүүл, цэвэр ертөнцийн төлөө АНУ, Перу зэрэг дэлхийн 50 оронд “Цэвэр дэлхий” хөдөлгөөн өрнүүлж байна. Нэрийн утгаа батлах мэт WeLoveU олон улсын байгууллага нь бүх хүн зоныг хайрлаж, даян дэлхийн өнцөг булан бүрд хайр түгээсээр байх болно.