March 26, 2012

Зан Гил Жа тэргүүн Габоны ерөнхийлөгч нар уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх MOU гэрээнд гарын үсэг зурав

FacebookTwitterEmailLineMessage

WeLoveU олон улсын байгууллагын (WeLoveU) Зан Гил Жа тэргүүн болон Габоны ерөнхийлөгч Али Бонго Ондимба нар 2012 оны 3-р сарын 26-ны өдөр “Green campus” байгаль орчны семинарын үеэр уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх MOU гэрээнд гарын үсэг зурлаа. WeLoveU болон Дэжаён нар Сөүлийн Олимпийн цэцэрлэгт хүрээлэнд хамтарсан семинар зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээнд WeLoveU болон Дэжаёны албаны хүмүүс, Габоны засгийн газрын албан тушаалтнууд, оюутан залуус нийлсэн 200 орчим зочид оролцов.

Габоны ерөнхийлөгчтэй хийсэн байгаль орчны семинар

Ерөнхийлөгч Али Бонго Ондимба 2012 оны Сөүлийн цөмийн аюулгүй байдлын дээд хэмжээний уулзалтад оролцохоор Солонгос улсад айлчилж, улмаар “Green campus” байгаль орчны семинарт оролцов. Габон улс нь байгалийн баялаг ихтэй улс төдийгүй Африкийн хамгийн баян чинээлэг орнуудын нэг бөгөөд Габоны ард түмэн байгаль орчны тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхийн тулд идэвхийлэн оролцдог аж.

Семинар эхлэхийн өмнө ерөнхийлөгч Али Бонго, тэргүүн Зан Гил Жа нар Габоны засгийн газрын гол сайдуудтай харилцан мэндчилгээ дэвшүүлэв. Дараа нь Габоны ерөнхийлөгч WeLoveU олон улсын байгууллагын сайн дурынхны үйл ажиллагааг танилцуулсан самбарыг үзэж, байгаль орчин хамгаалах үйл ажиллагаанд нь талархаж буйгаа илэрхийллээ.

Зан Гил Жа тэргүүн угтан мэндлэхдээ завгүй хөтөлбөрийнхөө хажуугаар энэхүү арга хэмжээнд хүрэлцэн ирсэнд Габоны засгийн газарт талархал илэрхийлэв. Байгаль орчны семинараар дамжуулан оролцогчдын зүрх сэтгэлд сайн дурын ажлын оюун ухаан суулгаж, Габон улстай нягт хамтран ажиллах нь тэргүүний гол зорилго байлаа.

Тэргүүн Зан Гил Жа, ерөнхийлөгч Али Бонго нар уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд хамтран ажиллахаа амлав

Хамтран ажиллаж байж л глобал дэлхийн байгаль орчны хөдөлгөөн эрчимжинэ. Улмаар дэлхий ертөнц харилцан уялдаж, олон төрөл зүйл амьд организм болон хүн төрөлхтөн зэрэгцэн оршин тогтнох боломж бүрдэнэ.

Габоны Ерөнхийлөгч Али Бонго Ондимба

Уг арга хэмжээнд илтгэгчээр оролцсон ерөнхийлөгч Али Бонго Габон дахь байгаль орчны асуудалд баримталж буй бодлогоо тайлбарлаж, байгаль орчин хамгаалахыг болон тэнцвэртэй хөгжлийг онцлон тэмдэглэж, мөн “WeLoveU-н байгаль орчин хамгаалах туршлага нь үйл ажиллагааг эв эеэр, тогтвортой явулахад хувь нэмэр оруулна” хэмээн нэмж хэлэв.

WeLoveU-н тэргүүн Зан Гил Жа, ерөнхийлөгч Али Бонго нар цаг уурын өөрчлөлттэй тэмцэх MOU гэрээнд харилцан гарын үсэг зуралцав. Хоёр орны хил хязгаараас давж, тогтвортой ногоон хөгжилд хүрэхийн тулд хоёр орон харилцан хүчин чармайлт гарган, тусалж дэмжинэ гэдгээ амлалаа.

Цэвэр, эрүүл гараг болгохын төлөө хамтран ажиллах нь

Аливаа улсын ерөнхийлөгч нэгэн төрийн бус байгууллагын хүчин чармайлтыг дэмжинэ гэдэг төдийлөн түгээмэл зүйл биш. Гэвч байгаль орчны бохирдол нь хүн төрөлхтний ирээдүйд аюул заналхийлж байна. Үүний хариу болгон WeLoveU олон улсын байгууллага дэлхийн улс орнуудад байгаль орчин хамгаалах сайн дурын үйл ажиллагаа, тэр дундаа “Цэвэр дэлхий” хөдөлгөөн өрнүүлдэг. Олон улсын засгийн газрууд болон хотын захиргаануудынх нь зүгээс WeLoveU сайн дурынхныг хот суурин цэвэрлэхэд болон байгаль орчны асуудлын талаарх ухамсрыг дээшлүүлэхэд оруулсан хүчин чармайлтыг нь үнэлж хүлээн зөвшөөрөв.

Хот суурингийн ард иргэд, улс орон, дэлхий нийт хамтран ажиллаж гэмээнэ цэвэр орчин, эрүүл эх дэлхий бий болгох ажил үр дүнтэй гүйцэлдэнэ. WeLoveU олон улсын байгууллага ерөнхийлөгч Али Бонгогийн дэмжлэгийг авснаараа тэрхүү зорилгод нэг алхам ойртлоо. WeLoveU сайн дурынхан цаашид ч байгаль орчин хамгаалах үйл ажиллагаа явуулж, эх дэлхийгээ аврах санаачлагыг үргэлжлүүлэхээр төлөвлөж байна.

Холбоотой нийтлэлүүд