2004 оны 8-р сард Солонгосын засгийн газрын зүгээс Зан Гил Жа тэргүүнд Спортын гавьяаны Мэнху одон гардуулав. Дэлхийн өнцөг булан бүрээс оюутан залуус цугларсан 2003 оны Дэгү зуны Универсиад наадамд дипломат харилцаагаараа Солонгос орны нэр хүндийг өсгөхөд оруулсан хувь нэмэр болон сайн дурын ажилд гаргасан зүтгэлийг нь үнэлж, энэхүү шагналыг олголоо.
Зан Гил Жа тэргүүн Спортын гавьяаны Мэнху одонгоор шагнуулав
WeLoveU олон улсын байгууллагын (хуучин нэрээр Шинэ амь нийгэмлэг) тэргүүн Зан Гил Жа 2004 оны 8-р сарын 25-нд Дэгү хотын цэнгэлдэх хүрээлэнгийн спорт зааланд болсон Дэгү хотын хөгжөөн дэмжигчдийн нээлтийн ёслолд оролцов. Универсиад наадмыг амжилттай зохион байгуулсныг болон хөгжөөн дэмжигч иргэдийг албан ёсоор зарлаж, шагнаж урамшуулсан эл арга хэмжээнд 1300 гаруй иргэн оролцлоо. Солонгос улсын сайд, хотын дарга нарын зүгээс Универсиад наадмыг амжилттай зохион байгуулахад оруулсан хувь нэмрийг нь үнэлэн 125 хүнд гавьяаны одон, хүндэт медаль гардуулан, шагнаж урамшуулсан юм.
Дэгү хотын дарга шагнал олгохоор хамгийн түрүүнд Зан Гил Жа тэргүүнийг дуудаж, БНСУ-ын ерөнхийлөгчийн нэрийн өмнөөс эх орны нэр хүндийг өсгөх, спортыг хөгжүүлэх үйлсэд онцгой гавьяа байгуулсан Зан Гил Жа тэргүүнд Спортын гавьяаны Мэнху одон гардуулав.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд дэмжлэг үзүүлж, Универсиад наадамд хувь нэмэр оруулсан нь
Зан Гил Жа тэргүүн гишүүддээ хандан “Энэ шагнал нь манай бүх гишүүдийн хүчин чармайлт, хичээл зүтгэлийн үр дүн юм” хэмээн шагналыг тодорхойлов. WeLoveU олон улсын байгууллага Универсиад наадам болохоос өмнө Дэгүгийн зуны Универсиад наадамд амжилт хүсэн, гэр бүлийн алхах аян зохион байгууллаа. Мөн Универсиад наадамд оролцох хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих үйл ажиллагааг санхүүжүүлэхэд туслах зорилгоор 5 сая вон (ойролцоогоор 410 000 ам.доллар) хандивласан байна.
Универсиад наадам эхлэхээс өмнө сайн дурын олон талт үйл ажиллагаа явагдаж, арга хэмжээ дуусах хүртэл үргэлжилсэн юм. WeLoveU сайн дурынхан орон орны тамирчдыг нисэх онгоцны буудалд ирэхэд нь угтан авч, цэнгэлдэх болгонд хөгжөөн дэмжин, тэр байтугай Солонгосоос мордон эх орны зүг нисэхэд нь ч хүртэл нисэх онгоцны буудал дээр үдэх үүрэг гүйцэтгэжээ. Универсиад наадмыг амжилттай зохион байгуулахад хувь нэмрээ оруулж, нийт тамирчдад Солонгос орны тухай эерэг ойлголт өгсөн хэмээн WeLoveU байгууллагыг өндрөөр үнэлэв.
БНСУ-ын Үндсэн хуулийн заалтын дагуу үндэсний спортыг хөгжүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг тань үнэлэв.
Солонгосын Ерөнхийлөгч Ро Му Хён (2004 оны 8-р сарын 9)
Универсиад наадмыг зохион байгуулах хороог ахалсан Дэгү хотын дарга Чо Хэ Нён “Универсиад наадмын амжилттай болсон нь та бүхний хичээл зүтгэл, хүчин чармайлтын ач юм” хэмээн өгүүлж, сайн дурынханд чин сэтгэлээсээ оролцож, дэмжсэнд талархал илэрхийлэв.
Олон талт сайн дурын ажлаараа улс нийгэмд тусалж ирсэн Зан Гил Жа тэргүүн
Универсиад наадмаас өмнө ч хөрш нийгэм, улс эх орон, ард иргэдэд тусалсаар ирсэн Зан Гил Жа тэргүүн 1995 оноос хойш өрх толгойлсон, өсвөр насны хүүхэдтэй айл өрхөд сургалтын төлбөрийн тэтгэлэг үзүүлж, гачигдалтай айл өрхөд эмчилгээ, амьжиргааны зардлаар дэмжлэг туслалцаа үзүүлж ирсэн юм. Сампун их дэлгүүр нурах үед үнэ төлбөргүй хоолоор үйлчлэн, дэлгүүрийн сэргээн босгох ажилд нь ч хувь нэмрээ оруулсан юм.
2001 онд WeLoveU олон улсын байгууллага нээгдсэнээс хойш сайн дурын үйл ажиллагаагаа ихээхэн тэлж өргөжүүллээ. 2002 онд Ази Номхон далайн орны паралимп наадамд тус байгууллагынхан орон орноос ирсэн хөгжлийн бэрхшээлтэй тамирчдыг угтах сайн дурын ажил явуулав. Уг сайн дурынхан тусламж хэрэгтэй хүүхэд багачуудад туслах, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд болон ганц бие өндөр настны халамжийн төвүүдээр зочлох зэргээр нийгэм, олон нийтэд хайр түгээнэ. Мөн тэд их хэмжээний цас, хар салхи зэрэг байгалийн гамшигт нэрвэгдсэн тариаланчдад сэтгэлийн дэм хайрлахаар эргэж очсон байдаг. 2003 онд болсон Дэгү хотын метронд гал гарсан эмгэнэлт явдлын үеэр уй гашууд автсан хүмүүсийг тайвшруулж, найдвар өгөх үүднээс үнэгүй хоолоор үйлчиллээ.
Энэхүү чин сэтгэлийн сайн дурын ажил үйлс нь улс үндэстэн, ард түмэн, хэл соёлын зааггүйгээр эхийн хайр түгээх хэрэгсэл болсон юм. Эхийн хайраар хийсэн бүхий л үйл ажиллагаа цаашид ч хэнийг нь ч орхигдуулахгүйгээр даян дэлхийн бүх хүн зонд аз жаргал эдлүүлнэ.