September 13, 2010

Олон соёлт айл өрхөд хайр түгээх өдөрлөг

FacebookTwitterEmailLineMessage

WeLoveU олон улсын байгууллага 2010 оны 8-р сарын 13-нд олон соёлт айл өрхөд зориулан Чусог баярыг тохиолдуулан хайр түгээх өдөрлөг зохион байгууллаа. Нийт 7 орны 80 гаруй олон соёлт өрхийн гишүүд уригдан ирж оролцов. WeLoveU олон улсын байгууллагын тэргүүн Зан Гил Жа болон тус байгууллагын гишүүд уламжлалт тоглоом наадгай, хоол хүнс гээд Солонгосын соёлыг танилцуулав. Бага балчраас эхлээд настан буурлууд гээд бүх оролцогчид Чусог баярыг тэсэн ядан хүлээж, хамтдаа мартагдашгүй дурсамж бүтээв.

Олон соёлт айл өрхтэй хамт баяр тэмдэглэсэн нь

WeLoveU олон улсын байгууллагын зүгээс Соннам хотын захиргаа болон Байгаль орчны хөдөлгөөний төлөөх олон улсын оюутны холбооны дэмжлэгтэйгээр 2010 оны 8-р сарын 13-нд олон соёлт айл өрхөд зориулсан Чусог баярын хайр түгээх өдөрлөг 15 дахь удаагаа зохион байгууллаа. ​​Чусог баяр болох гэж байгаатай холбогдуулан Солонгост амьдарч буй олон улсын 80 гаруй гэр бүл Соннам хотын нэгэн томоохон хурлын танхимд цугларлаа. Филиппин, Вьетнам, Камбож, Тайланд, Монгол, Хятад, Япон зэрэг орон орны хүмүүс нэг дор цугларч, Чусог баярын уур амьсгалыг бүрдүүлсэн байлаа.

Солонгосын соёлтой танилцаж, дурсамж бүтээсэн нь

Уг арга хэмжээг нээж тэргүүн үг хэлсний дараа цуглагсад Солонгосын уламжлалт соёл, тоглоом наадгайтай танилцсан юм. Байгаль орчны хөдөлгөөний төлөөх олон улсын оюутны холбооны гишүүд ханбүг өмсөх, тэвэг өшиглөх, сум шидэх зэрэг өөр өөр цэг ажиллуулж, Солонгос соёлыг мэдрүүлэв. Оролцогчид ханбүг өмсөж үзэн, сум шидэж суран, цагийг хөгжилтэй өнгөрүүлэхийн зэрэгцээ зургаа авхуулж, дурсгал болгон гэр рүүгээ авч явах боломжтой байлаа. Танхим инээд хөөрөөр дүүрэн байв.

Охинтойгоо уулзахаар Вьетнамаас ирсэн Фам Ти Суан уг арга хэмжээнд оролцлоо. Тэрээр Вьетнам үндэстний хувцсан дээрээ ханбүг өмсөж үзээд ихэд гайхна. Тайландаас ирсэн бас нэгэн зочин Ян Су Ён “Солонгост арав гаруй жил байх хугацаандаа гуравхан удаа нутагтаа очсон. Надад үргэлж санаа тавьдаг ээжийнхээ хайрыг өнөөдөр мэдэрлээ” хэмээн баяртайгаар өгүүлж байлаа.

“Олон соёлт айл өрх бол бидний хөрш”

Солонгос соёлтой танилцсаны дараа тэд WeLoveU гишүүдийн бэлдсэн хоолыг амтархан идэв. Зан Гил Жа тэргүүн “Чусог баяраар солонгосчууд хөршүүдтэйгээ хоол хүнсээ хуваалцдаг” гээд, WeLoveU-н гишүүдийн чин сэтгэлээсээ бэлдсэн хоолыг амтлахыг тэднээс хүслээ. WeLoveU-н гишүүдийн зочдод зориулан бэлтгэсэн булгуги (шарсан мах), сунпён (цагаан будааны банш), жимс зэрэг Чусог баярын хоолоор ширээ дүүрэн байв.

Жил бүр, хүн болгон, тэр дундаа Солонгост цагаачлагчид ч хүртэл Чусог баярт маш их бэлддэг. Харин Солонгос биш хүмүүс аав ээжийгээ саналаа гээд нутагтаа очоод байдаггүй. Найман хүүхэдтэй айлын бага охин Энхчимэг гурван жилийн өмнө Монголоос иржээ. Тэрээр өвдсөн үедээ, эсвэл улсын баяр наадмын үеэр аав, ээж, ах эгч нараа их санадаг гэнэ. “Манай гэрийн ойр амьдардаг WeLoveU-н гишүүдийн ачаар би одоо Солонгос дахь амьдралдаа их дассан” хэмээн тэрээр талархсанаа илэрхийлнэ.

Баяр ёслолоор бид гэр бүлээрээ байдаг учраас л баяр хөөртэй байдаг. Оролцогчид гар дүүрэн бэлэгтэй, нүүр дүүрэн инээсээр арга хэмжээний танхимаас гарлаа. Гэр бүлийнхний хайр, эхийн хайр байдаг учраас энэхүү Чусог баяр олон үндэстний гэр бүлүүдэд илүү утга учиртай байх нь лавтай.