Түүхэн замнал

Зан Гил Жа тэргүүний алхсан зам

Түүхийн ороо бусгаа замналаар туулсан солонгосчуудын түүх хатагтай Зан Гил Жа тэргүүний амьдралыг нэгд нэггүй хэсэгчлэн дүрсэлнэ. 1953 онд Солонгосын дайн дууссаны дараа БНСУ-ын нэг хүнд ногдох үндэсний нийт бүтээгдэхүүн (ҮНБ) ердөө 67 доллар байв. “Хан мөрний гайхамшиг”, өөр олон чиглэлийн эдийн засгийн хөгжил гээд Солонгос орны хувьд улс орон бүхэлдээ сүйрсэн байдлаасаа тогтвортой байдалд хүрэхийн тулд хагас зуун гаруйхан асар богино, хатуу ширүүн цаг хугацаа туулсан юм.

Айл гэр бүхэн хөршийнхөө төлөө санаа зовох цаг завгүй амь зуулгандаа л санаа зовдог байсан тэртээ үед Зан Гил Жа тэргүүн хөршүүддээ аяга шар буурцагны зутан ч болов хуваалцаж, энэ цаг үеийг туулсан байдаг. Гэрийнхэндээ хоол бэлдэж буй ээж хүн мэт халуун дулаан, эгэл жирийн өдөр тутмын энэ л үйлс нь нүүрсний угаарт хордон, амь нас нь аюулд ороод байсан эхнэр нөхөр хоёр буурлыг ч аварч байсан түүхтэй. Яг л гэрийнхнээ асран халамжилдаг шиг түүний тууштай хайр өнөө ч мөн хэвээр.

1995~2000

Хатагтай Зан Гил Жа тэргүүн: “Манай гэр бүлийн хэрэг мэт байдаг”

  • Сөүл, Сампун их дэлгүүр нурахад үнэгүй хоолоор дайлав
  • Нийт 7 орны амьжиргааны түвшин доогуур ард иргэдэд эмчилгээний зардал, амьжиргааны зардал хандивлав
  • Нэг дэх удаагийн “Шинэ амь, хайр” концерт

Дайны сүүдэр нөмөрсөн өнгөрсөн үеэ даван туулсны дараа 1990-ээд онд Солонгос улсад аж үйлдвэрийн хөгжил эрчимжиж, эдийн засгийн сэргэлт бий боллоо. Улмаар 1995 онд Солонгосын ҮНБ 10000 ам.доллар давж, Солонгосын амьжиргааны түвшин дээшилж эхлэв. Гэвч нөгөөтэйгүүр энэ хурдацтай өсөлтийн хар бараан толбо ч бий. Тэр жилийн зургаадугаар сард барилгын чанар муугаас Солонгосын түүхэн дэх хүний ​​тарьсан хамгийн том гай гамшиг нүүрлэж, Сампун их дэлгүүр нурлаа. Сөүлийн Ганнам хотын төвд байрлах тансаг зэрэглэлийн энэ их дэлгүүр нурж, бүх солонгосчуудыг цочирдуулах нь тэр. Энэ нь 502 хүн нас барж, 937 хүн шархадсан асар том гамшиг байлаа.

Там мэт аймшигт тэр хэргийн газар руу хүндэт тэргүүн Зан Гил Жа болон түүний хүслийг биелүүлэхэд хэзээд бэлэн байдаг гишүүд нь ханцуй шамлан очиж, эхийн ​хайраар гараа гаргаж хийсэн гэрийн хоол хүргэж өгөв. Сайн дурынхан барилгын нуранги дундаас амьд үлдэгсдийг хайж, хоол ундгүй зүтгэж, нурангин доогуур явсан аврагч нэг бүрийг хоолоор дайлж байлаа. Зан Гил Жа тэргүүнтэй сайн дурынхны хийж ирсэн халуун хоолыг идсэний дараа аврагчид хүний амь аврахаар бүхнээ дайчилж чадсан юм.

Хөрш нийгмийг өөрийн ам бүл гэж үзэн, уй гашууг нь хуваалцан тэвэрдэг Зан Гил Жа тэргүүний хувьд далайн чанад дахь хөрш улс орныхны нөхцөл байдал ч мөн л өөрийн гэр бүлийнх нь хэрэг байлаа. Тэрээр Филиппин, Пакистан, Габон гэх мэт 7 орны ядуу буурай хөршүүддээ эмчилгээний зардал, амьжиргааны зардал хандивлаж, эхийн хайр түгээнэ. Нэгэн мянганд хөл тавьсан 2000 онд Зан Гил Жа тэргүүн дэлхий нийтийн нийтлэг хэл болох дуу хөгжмөөр дамжуулан хүмүүсийн хүйтэн хөндий амьдралыг дулаацуулах, эв эе цогцлоох, бусадтай хуваалцахын төлөөх нэгэн арга хэмжээ зохион байгуулав. Энэ бол 20 жилийн дараах WeLoveU олон улсын байгууллагын төлөөлөх арга хэмжээ, нэг дэх удаагийн “Шинэ амь, хайр” концерт юм.

2001~2005

Төрөл бүрийн үйл ажиллагаа эхлэв

  • “Шинэ амь халамжийн нийгэмлэг” байгуулав
  • Нэг дэх удаагийн “Шинэ амь, хайр” гэр бүлийн алхах аян
  • Дэгү хотын метронд гарсан түймрийн эмгэнэлт явдалд үнэ төлбөргүй хооллох үйлчилгээ
  • Солонгос, Дэгүгийн зуны Универсиад наадамд үзүүлсэн сайн дурын үйлчлэл
  • Эхийн хайр түгээх кимчи дарах анхдугаар арга хэмжээ
  • Солонгосын засгийн газрын гавьяаны одон (Спортын гавьяаны Мэнху одон)
  • Нэг дэх удаагийн цусны донорын аян

Энэ үед Зан Гил Жа тэргүүн “Шинэ амь халамжийн нийгэмлэг” байгуулж, сайн дурын бүрэн хэмжээний үйл ажиллагаа явуулж эхэлсэн юм. Жил бүрийн 4-р сараас 5-р сарын хооронд WeLoveU сайн дурынхан ар гэрийнхэн болон гишүүдийнхээ хамтаар эмзэг бүлгийн хүмүүст найдвар өгөх зорилгоор “Шинэ амь, хайр” гэр бүлийн алхах аянд оролцож, эхийн хайраар кимчи дарах арга хэмжээ өрнүүлж, олон соёлт айл өрх, өрх толгойлдог өндөр настан болон бусад ядуу буурай айл өрхөд өвлийн хоол хүнс болгон кимчи дарж өгөх, эрдэнэт хүний амь нас аврах “Цусны донорын аян” өрнүүлэх зэрэг арга хэмжээ явуулж эхэлсэн нь өргөн хүрээг хамарсан дэлхийн хэмжээний томоохон халамжийн хөдөлгөөн, сайн дурын үйл ажиллагааных нь эхлэл байсан билээ.

2003 онд Дэгү хотод нэгэн эмгэнэлт явдал болов. Метронд гал гарч, улмаар 340 гэм зэмгүй хүн ​​хохирсны 192 нь амь насаа алдсан юм. Зан Гил Жа тэргүүн болон сайн дурынхан нас барагсдын ар гэрийнхний түр хоргодох байр болсон Дэгү хотын иргэдийн төвийн өмнө асар барьж, тэднийг үнэ төлбөргүй хоолоор дайлан, хайртай ар гэрийнхэн, найз нөхөд, хөршөө алдсан хүмүүстэй 55 хоног цуг байж, сэтгэлийн тэнхээ өгч, тайвшруулж байлаа.

Мөн оны 8-р сард Дэгүгийн Универсиад наадам зохиогдов. Хүндэт тэргүүн Зан Гил Жа болон улс орны өнцөг булан бүрээс ирсэн сайн дурынхан нь энэхүү олон улсын тэмцээнийг амжилттай нээхийн тулд хөгжөөн дэмжих үйл ажиллагаа, сайн дурын үйлсэд эрч хүчээ зориулсан юм. Уг хичээл зүтгэлийнх нь төлөө хүндэт тэргүүнийг Солонгосын спортын гавьяаны Мэнху одонгоор шагнасан байдаг.

2006~2010

Африкийн алслагдсан бүс нутагт ус оргилуулсан нь

  • “Шинэ амь” нийгэмлэг байснаа WeLoveU олон улсын байгууллага болж нэрээ өөрчлөв
  • Перугийн газар хөдлөлтөд нэрвэгдсэн сургуулиудад 15 түр хичээлийн байр барив
  • Дэлхий даяарх “Цэвэр дэлхий” хөдөлгөөний нээлтийн ёслол
  • Гана улсын Бреман Кокосо тосгонд нэг дэх, хоёр дахь усны насос суурилуулав

Зан Гил Жа тэргүүн “Шинэ амь халамжийн нийгэмлэг” хэмээх нэрийг “WeLoveU олон улсын байгууллага” болгон өөрчилж, “Эхийн хайр дэлхий даяар” уриан дор төрөл бүрийн үйл ажиллагаа явуулав. Хамгийн онцлох үйл ажиллагаа нь 2009 онд Гана улсын Бреман Кокосо хотод нэг дэх, хоёр дахь усны насос суурилуулсан явдал байв. Тэр цагаас хойш 2019 оныг хүртэл хүндэт тэргүүн Зан Гил Жа болон WeLoveU сайн дурынхан Бүгд найрамдах Конго улс, Кени, Бенин, Камбож, Лаос, Энэтхэг, Бангладеш зэрэг Африк, Азийн усны хомсдолтой орнуудад дэмжлэг үзүүлж ирэв.

Бреман Кокосо хотын оршин суугчид бохирдолтой гол горхины бохир ус уусны уршгаар гвинейн хялгасан хорхойн өвчин зэрэг элдэв өвчин тусаж байлаа. WeLoveU олон улсын байгууллагын зүгээс барилгын ажил, гүний ус хөгжүүлэх, нэмэлт усны насос суурилуулахад шаардагдах бүх зардлыг гарган, усны судал хайсны эцэст хоёр сарын дараа өрөмдлөгийн ажил эхэлж, улмаар шинээр суурилуулсан хоёр усны насосоор ус олгойдон гарах үед нутгийн ард иргэд баярлалдан хашхирч байлаа.

Үүнээс өмнө Зан Гил Жа тэргүүн 2007 онд Перу улсын Чинча хотод газар хөдлөлтөнд нэрвэгдсэн Санта-Ана сургуульд орон нутгийн WeLoveU-н гишүүдийн оролцоотойгоор 15 түр хичээлийн байр барьж өгчээ. Дараа жил нь эрүүл гараг, тогтвортой байгальд хүрэхийн тулд Солонгост уул, ус, хот, гол горхи, далай тэнгис цэвэрлэх “Цэвэр дэлхий хөдөлгөөн” эхлүүлэв. Энэ нь дэлхийн хэмжээнд байгаль орчин хамгаалах үйл ажиллагааг хурдасгасан юм.

Энэ дэлхийд бид хамт амьдардаг. Хамт явбал илүү хол явж чадна.

2011~2015

Шархыг нь боож, маргааш өөд гүйнэ

  • Эцэг эхчүүдэд зориулсан зан төлвийн сургалт олгох тусгай лекц
  • Оюутнуудад зориулсан олон улсын “Green campus” тэтгэлэг
  • Габоны ерөнхийлөгчтэй уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх MOU гэрээнд гарын үсэг зурав
  • Энэтхэг, Бангладеш, Тувалу дахь уур амьсгалын дүрвэгсдэд дэмжлэг үзүүлэв
  • Филиппинд хар салхинд өртсөн хоёр хичээлийн байрыг сэргээн засварлав
  • Солонгост болсон Севол онгоцны ослын үеэр үнэгүй хооллох үйлчилгээ
  • Непалд болсон газар хөдлөлтийн дараах нөхөн сэргээх ажил

Хатагтай Зан Гил Жа тэргүүний эхийн хайр дэлхий хэмээх нэгэн айлын ам бүл нэг бүрд тууштай түгсээр. 2012 онд Зан Гил Жа тэргүүн “Green campus” байгаль орчны семинар зохион байгуулж, Габоны ерөнхийлөгч Али Бонго Ондимбатай уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх хамтарсан гэрээнд гарын үсэг зурав. Тэрээр дэлхийн байгаль орчны асуудалтай, тэр дундаа уур амьсгалын өөрчлөлттэй идэвхтэй тэмцэж, тогтвортой ногоон нийгэм бий болгохын тулд байнгын хүчин чармайлт гаргаж ирсэн юм. Далайн усанд автан буй цаг уурын дүрвэгсдийн орон Тувалу улсад борооны усаар ундны ус хийж байсан ч ус нөөцлөх байгууламжгүй байжээ. Үүнтэй уялдуудан Зан Гил Жа тэргүүн 2013 онд Тувалу улсад 10 000 литрийн багтаамжтай 20 усны нөөцлүүр суурилуулах ажлыг удирдав. Тувалу улсаас гадна Бангладеш, Энэтхэг зэрэг орны цаг уурын өөрчлөлтөөс үүдэлтэй дүрвэгсдэд зориулж усны насос суурилуулан өгч, эмчилгээний зардал төдийгүй амьжиргааны зардал хандивлалаа.

Мөн оны 11-р сард Филиппин улсыг Хайян хар салхи дайрсны улмаас их хэмжээний хохирол амссан юм. Зан Гил Жа тэргүүн 14 дэх удаагийн “Шинэ амь, хайр” концертын үеэр гишүүдийн хүсэл урам зоригийг нэгтгэж, гамшгийн дараах нөхөн сэргээх ажилд туслах гамшгийн тусламжийн мөнгөн хандив босгон, гамшигт нэрвэгдсэн хамгийн том бүс болох Танауанд хоёр сургууль сэргээн засварлаж, ширээ, сандал, хичээлийн хэрэгслээр хангав. 2015 онд Непалд 7,8 баллын хүчтэй газар хөдлөлт болж, 7500 хүн амиа алдаж, нийт хүн амын дөрөвний нэгээс илүү буюу 8,1 сая гаруй хүн хохирол амссан байдаг. Хүндэт тэргүүн Зан Гил Жа Непал дахь гишүүдийнхээ оролцоотойгоор нурж сүйрсэн газруудыг нөхөн сэргээх, байгаль орчин цэвэрлэх, хохирогчдод зориулсан түр хоргодох байр байгуулах зэрэг ажлуудаар идэвхтэй дэмжив.

Солонгост бас нэгэн эмгэнэлт явдал болсон 2014 онд Зан Гил Жа тэргүүн “Севол” усан онгоцны сүйрлийн улмаас амь үрэгдэгсдийн ар гэрийнхэнд үнэ төлбөргүй хоол өгөхөөр төлөвлөн, WeLoveU сайн дурынхан Жинду хотын спорт зааланд 20 хоногийн турш 24 цагаар будаа, шим тэжээллэг хачир, шөл зэргийг нямбайлан хийв. Балга ус ч орохгүй гачланд унасан ар гэрийнхэнд зориулан хүний ​​эрүүл мэндэд тустай арван төрлийн эмийн ургамлаар шим тэжээллэг будаа хийж өгөв. Эхийн ​​сэтгэлээр хийсэн уг хоолыг идээд хохирогчдын ар гэр, сайн дурынхан болон төрийн албан хаагчид ослын мөрдөн байцаалтын ажиллагааг саадгүй үргэлжлүүлэх эрч хүч олж авсан юм.

Зан Гил Жа тэргүүн Солонгос болон дэлхий дахины хөршүүдийнхээ шархыг боож, хойч үеэ дэмжин, глобал дэлхийн төлөө итгэл найдвар бүхий ирээдүй бэлдсэн. Эцэг эхчүүдэд зориулсан зан төлвийн тусгай сургалтын хүрээнд тэрээр “Эцэг эх, хүүхдүүд сайн дурын ажилд оролцож, зовлон бэрхшээлтэй хүмүүст анхаарал тавьж, дэлхийг хөршөө гэж үзэх юм бол гэр бүлийнхэн өөр хоорондоо яриа өрнүүлж, аяндаа зан төлвийн сургалт явагдаж буй хэрэг” хэмээн тайлбарлав. Түүнчлэн тэрээр дэлхийн өнцөг булан бүрд байгаа дунд сургуулиа төгссөн шинэ оюутнуудад байгаль орчны тэтгэлэг олгох замаар газар газрын үзэсгэлэнт байгаль орчныг хамгаалах байгаль орчны удирдагчдыг төлөвшүүлэхэд зүтгэл гаргасан юм.

2016~2018

Даян дэлхийн хамтын ажиллагааны эрин үе ба Зан Гил Жа тэргүүний үйл хэрэг

  • WeLoveU олон улсын байгууллага
  • Иракийн дайны хохирогчид болон Сирийн дүрвэгсдэд дэмжлэг үзүүлэв
  • Дэлхийн 18 орны элчин сайд, дипломат төлөөлөгчид оролцсон дэлхийн халамжийн чуулга уулзалт
  • Лаос дахь далангийн нуралтад нэрвэгдэгсдэд үнэ төлбөргүй хоолны үйлчилгээ үзүүлж, WeLoveU сургууль ажиллуулав
  • Яаралтай тусламжийн төлөө “Save the world” глобал форум байгуулж, олон улсын тусламжийн байгууллагуудтай MOU гэрээнд гарын үсэг зурав

Зан Гил Жа тэргүүн “Уур амьсгалын өөрчлөлт, зөрчил мөргөлдөөн, ядуурал, өвчин эмгэг, биологийн төрөл зүйл гэх мэт олон улсын тулгамдсан асуудлыг шийдвэрлэхийн тулд хувь хүн, бүс нутаг, улс үндэстэн, бүх хүн төрөлхтөн гээд даян дэлхийн хүн бүр хамтран ажиллах ёстой” хэмээн мэдэгдэв.

Зан Гил Жа тэргүүн үнэндээ дэлхийн хүн зонд туслахын тулд олон улсын хамтын ажиллагааны платформ бэлдээд завгүй байв. Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг дэлхийн халамжийн уулзалтуудаар тэрээр WeLoveU байгууллагын нэг жилийн хугацаанд хийгдэж буй үйл ажиллагаатай танилцаж, НҮБ болон олон улсын хамтын нийгэмлэгийн нийтлэг зорилго болох тогтвортой хөгжлийн зорилтуудыг (SDG) биелүүлэхийн тулд дэлхийн халамжийн үйл ажиллагааны чиглэл, түншлэл зэрэг олон талт сэдвээр хэлэлцэв. Орон орны элчин сайд, дипломатууд хүндэт тэргүүн Зан Гил Жа болон WeLoveU олон улсын байгууллагыг дэмжиж байгаагаа илэрхийлж, цаашид ч дэмжинэ гэдгээ амласан байдаг.

2018 онд “Яаралтай тусламж ба даян дэлхийн түншлэл” сэдвийн дор яаралтай тусламж, уур амьсгалын өөрчлөлтийн талаарх олон нийтийн мэдлэгийг дээшлүүлэх, ТББ, иргэний нийгмийн оролцоог эрэлхийлэх, олон улсын байгууллага, засгийн газруудын хооронд тогтвортой түншлэл тогтоох зорилготой “Save the world глобал форум-2018” зохиогдлоо. Эл өдөр WeLoveU нь Иракийн нэгдсэн анагаах ухааны нийгэмлэг (UIMS) болон Иорданы Хашимчуудын буяны байгууллагатай (JHCO) Иорданд дүрвэсэн иракчууд болон Сирийн дүрвэгсдэд эмнэлгийн болон хүнсний бүтээгдэхүүн нийлүүлэх замаар хүмүүнлэгийн тусламжийн үйлсийг өргөжүүлэх үүднээс MOU гэрээнд гарын үсэг зурав.

Тэр жил Лаосын Санамсай хотод далан нурж, зургаан тосгонд ноцтой хохирол учран, усанд автсан юм. Зан Гил Жа тэргүүний хойшлуулшгүй шийдвэрээр WeLoveU байгууллагын орон нутгийн 1700 сайн дурынхан гамшигт нэрвэгдсэн бүс нутагт нэг сарын турш үнэгүй хоолны цэг ажиллуулав. WeLoveU сайн дурынхан дүрвэгсдийн түр хоргодох байрны ойр орчмыг цэвэрлэх, ус зайлуулах хоолой суурилуулах, засах, гоо сайхны үйлчилгээ үзүүлэх зэрэг төрөл бүрийн үйлчилгээ явуулахын сацуу 41 000 орчим хүнийг хоолоор дайлсан байна. Тэр дундаа гэр бүлийнхнээ алдаж, айласт автсан хүүхдүүдэд инээд хөөр, итгэл найдвар авчрах “WeLoveU сургууль” байгуулагдсан нь тухайн нутаг оронд ихээхэн шуугиан тарьж, Лаосын засгийн газар болон НҮБ хамтран хүүхэд багачуудын боловсролд зориулан гурван том майхан барихад хөшүүрэг болсон юм.

Лаосын фронтын үндэсний хөгжлийн (LFND) дэд ерөнхийлөгч Кингсада “Шинэ амь, хайр” концертонд оролцож, WeLoveU-д хандан “Лаос улсын засгийн газар болон ард иргэд WeLoveU-н сайн дурын үйл ажиллагаанаас ихээхэн тусламж хүртсэн. Хүн бүрд ээж хэрэгтэй. Цаашид ч Лаос улстай халуун дулаан сэтгэлээ хуваалцана гэж итгэж байна” хэмээн талархал илэрхийлэв. Дараа жилийн 1-р сард нь Зан Гил Жа тэргүүн концертын хүрээнд цуглуулсан хандиваараа Лаос дахь Ксепон угсаатны дунд сургуулийг дэмжив. Мөн WeLoveU-н зүгээс усны насос, усны нөөцлүүр суурилуулж, анги танхим, угаалгын өрөөг засварлаж, хүүхэд багачуудын итгэл найдвар, гэрэлт ирээдүйд тохилог, сайхан боловсролын орчин бүрдүүлэв.

Хувь хүн, нэг тосгон, нэг улсаар хязгаарлагдаж байсан зэрэгцэн оршин тогтнох асуудал эдүгээ улс орны хил хязгаарыг давж, даян дэлхийн нийтлэг ажил болж байна. Зан Гил Жа тэргүүн олон улсын хамтын ажиллагааны эрин үетэй хөл нийлүүлэн алхаж, гэр орны бүхий л ажилд санаа тавьж анхаардаг эхийн ​​хайр халамжаар манлайлсаар байна.

2019~

Урагшаа, урагшаа

  • Амь аврах тууштай хүчин зүтгэлийн төлөөх “Дэлхийг аваръя глобал форум”
  • 20 дахь удаагийн “Шинэ амь, хайр” гэр бүлийн алхах аян болон “Дэлхийг аваръя” алсын хараа тунхаглалыг дэлхий даяар өргөжүүлэв
  • 20 дахь удаагийн “Шинэ амь, хайр” концерт
  • Хичээлийн байр засварлах, номын сан байгуулах, хичээлийн хэрэгслээр хангах зэргээр боловсролын орчин сайжруулав

Зан Гил Жа тэргүүний зохион байгуулсан “Save the world глобал форум-2019” арга хэмжээний сэдэв нь “Амь аврахад тогтвортой туслах дэлхийн сүлжээ бий болгох” байлаа. Уг форумд НҮБ-н Олон улсын харилцааны төв (хуучнаар НҮБ-ын DPI, Нэгдсэн үндэстний байгууллагын Олон нийтийн мэдээллийн газар), олон салбарын мэргэжилтнүүд, эмч мэргэжилтнүүд, олон улсын байгууллага, төрийн байгууллага, ТББ-ын удирдлагууд, 20 гаруй орны гадаадын дипломатчид, их дээд сургуулийн оюутнууд болон ард иргэд оролцож, хүний амь аврах хүсэл эрмэлзлээ нэмэгдүүлсэн юм.

Зан Гил Жа тэргүүний жил бүр зохион байгуулдаг “Шинэ амь, хайр” гэр бүлийн алхах аян нь олон улсын хамтын нийгэмлэгийн харилцаа холбоо, эв нэгдлийн талбар болж чадсан юм. 2019 онд 23 дахь удаагийн алхах аян зохион байгуулагдаж, 231 000 хүн оролцсон төдийгүй нийтдээ дэлхийг 13 удаа тойрсонтой тэнцэх хэмжээний 535 090 км зай алхсан байна. 2019 онд “Дэлхийг аваръя” хөдөлгөөний алсын хараа тунхагласнаар эхэлсэн “Шинэ амь, хайр” алхах аян нь дэлхий даяар зохиогдох хэмжээнд хүрээгээ тэлж, Филиппин, Перу, АНУ-д зохиогдсон нь уг аянд илүү утга учир нэмлээ.

“Save the world” хөдөлгөөн нь хүн төрөлхтний төлөө эрүүл гараг, найдвар бүхий ирээдүйг бий болгох зорилготой олон хэлбэрээр хэрэгжиж ирсэн дэлхийн сайн сайхны төлөө санаачилсан төсөл юм. Энэхүү алсын харааг хүний ​​амь аврах, эх дэлхийгээ аврах, хүн төрөлхтнийг аврах, олон нийтийн хамтын ажиллагаа, дэлхийн хамтын ажиллагаа гэсэн таван үндсэн аргаар хэрэгжүүлдэг.

Дэлхийг аваръя хөдөлгөөний хүрээнд жил бүр зохион байгуулагддаг “Шинэ амь, хайр” концерт 20 жилийн ойгоо тэмдэглэн өнгөрүүллээ. Уг тоглолтонд дуучид, хөгжимчид, кино жүжигчид авьяас чадвараа шингээн, нийгмийн бүхий л давхаргын хүмүүс даян дэлхийн зон олны итгэл найдварыг дуулахын төлөө нэг болсон юм. Тоглолтод нийт 168500 хүн оролцсон байна.

Олон нийтийн анхаарал халамж, тусламж дэмжлэг шаарддаг хүмүүнлэгийн үйлсийн тухайд хүүхэд залуучуудыг дэмжих үйлсийг орхигдуулж, үл тоомсорлож болохгүй. Ирээдүйн удирдагчид хүүхэд, өсвөр үеийнхэнд анхаарал халамж тавих нь даян дэлхийн тогтвортой аз жаргалын төлөөх нэн чухал гэж үзэн, Зан Гил Жа тэргүүн боловсролын дэмжлэг үзүүлэх үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог. 2019 онд тэрээр Филиппин, Лаос, Камбож, Непал, Энэтхэг, Бангладеш, Монгол, Мексик, Сальвадор, Болив зэрэг Ази, Төв болон Өмнөд Америкийн боловсролын орчин нөхцөл тааруу бага болон дунд сургуулиудыг сургуулийн барилга байгууламж засварлах, номын сан барих, хичээлийн хэрэгслээр хангах зэргээр боловсролын орчин нөхцөлийг сайжруулахад хүчин зүтгэсээр иржээ.

7,7 тэрбум хүн бүгд аз жаргалтай, хэн ч ганцаарддаггүй, хэнийг ч үл тоомсорлодоггүй дэлхий! Хүндэт тэргүүн Зан Гил Жа даян дэлхийг ийнхүү урьдчилан харна. Энэ санаагаа бодит болгохын төлөө л тэрээр урагш давшина. Тэргүүн яг энэ мөчид ч хөрш, нийгэм олон нийт, засгийн газар, дэлхийн өнцөг булан бүрд байгаа олон улсын байгууллагуудтай харилцаж, хүмүүсийг хайрын энэ л үйл хэрэгтээ нэгдэхийг уриалсаар байна.