Дэлхий хэмээх айлын нэгэн ам бүл Непалд тусалъя

16 дахь удаагийн “Шинэ амь, хайр” гэр бүлийн алхах аян

April 26, 2015
FacebookTwitterEmailLineMessage

“Шинэ амь, хайр” гэр бүлийн алхах аянд 172 000 гаруй хүн оролцсон байна. Бидний үзүүлсэн хайр, чин сэтгэл ядуурал, өвчин зовлондоо зүдэрч буй глобал дэлхийн хөршүүддээ итгэл найдвар, урам зориг өгч, бидний өчүүхэн сэтгэлийн дэм өвдсөн хүмүүсийг эдгэрэхэд тусална. Энэ жил хайртай гэр бүлийнхэнтэйгээ хамт энэ замаар алхангаа аз жаргалаа улам бүр нэмэн, халуун ам бүл тань урин хаврын цэцэгс дэлгэрэх мэт инээд хөөр бялхан байхыг ерөөе.

Өнөө өглөө та бүхэнтэй уулзаж, олон соёлт айл өрх болон амьжиргааны түвшин доогуур айл өрхөд хамт тусалсандаа баяртай байлаа. Гэтэл энд ирэх замд өчигдөр Непалд 7,8 баллын хүчтэй газар хөдлөлт болж, Би олон дуудлага авлаа. Байшин барилга их нурж, олон хүн амь насаа алдаж. Непал дахь манай гишүүд Надад энэ мэдээг тов тодорхой дамжуулсан болохоор Би гамшгийн халуун цэг дээр байгаа юм шиг л мэдэрсэн. Өнөөдөр энд ирэх хүртэл тусламж хүссэн дуудлага их ирлээ. Одоо ч газар хөдлөлтийн дараах чичиргээ үргэлжилсээр байгаа тул сэргээн босгох ажил эхлүүлэх бараг боломжгүй гэнэ. Тусламж гуйн, цөхрөнгөө баран, ёолон уйлах нь байнга сонсогдож байна. Бид олон соёлт айл өрх, эмзэг бүлгийнхэнд туслахаар энэхүү алхах аянд цугларсан тул Непалд ч бас тусалцгаая. Ганцхан барилга нурахад олон зуун хүн амиа алдаж, олон барилга байшин одоо ч чичирхийлсээр. Манай нэг гишүүн “Тэргүүн ээ, туслаач” хэмээн хоолой зангируулан хэлэхийг сонсоод зүрх шимширч байлаа. Энэ бол бусдын хэрэг биш. Дэлхий гэх нэгэн айлд юу ч тохиолдсон бай үүнийг манай гишүүд өөрийн хэрэг хэмээн үздэг. Тиймээс энэ удаа Непалд тусалцгаая. Непал дахь гишүүддээ туслахад бидэнтэй нэгдэн, Непалын гишүүддээ хайр, урам зориг хайрлацгаая.