Бид ч уур амьсгалын дүрвэгсэд байж болно

15 дахь удаагийн “Шинэ амь, хайр” гэр бүлийн алхах аян дээр

April 28, 2013
FacebookXEmailLineMessage

Эдүгээ дэлхийн дулаарал, уур амьсгалын огцом өөрчлөлт зэрэг нь дэлхийн хаана л бол хаана үй олон дүрвэгсдийг бий болгоод байна. Уур амьсгалын дүрвэгсэд гэдэг нь үер ус, ган гачиг, хар салхи зэрэг цаг уурын гамшигт нэрвэгдэж, орон гэргүй болж, амьжиргаагаа алдаж буй хүмүүс юм. Дэлхий даяар одоо 40 сая гаруй цаг уурын дүрвэгсэд байгаа төдийгүй 30 жилийн дараа энэ тоо нэг тэрбумд хүрнэ гэж байгаль орчны салбарынхан таамаглаад байгаа юм.

Бид өдөр тутмын амьдралдаа уур амьсгалын өөрчлөлтийг төдийлөн анзаарч хүлээн зөвшөөрч мэддэггүй. Үүний учир нь байгалийн хүрээ, орчин нутаг бидний өдөр тутмын амьдралтай шууд холбоотой байхааргүй хэтэрхий уудам, хүний ​​амьдралын хүрээ түүнтэй харьцуулахад дэндүү өчүүхэн, дорд байдагтай холбоотой байх. Гэвч уур амьсгалын тогтворгүй байдал, цаг уурын хэлбэлзлээс болж орон гэр, амьжиргаагаа алдаж, цөхөрч найдваргүй амьдарч буй хүмүүсийн тоо дэлхий даяар хурдацтай нэмэгдэж байгааг бид анзаарахгүй байж болохгүй.

Тэдний зовлон шаналал бидний бодит байдалтай ямар ч холбоогүй мэт боловч угтаа бид дэлхий гэх нэг л сууринд амьдарч, нэг л орчинд байдаг учраас тэдний зовлон зүдгүүрээс бүрэн ангижирч чадахгүй. Бөмбөрцөг дэлхий гэх нэг сууринд болж буй өнөөгийн нөхцөл байдал хэзээ нэгэн цагт бидний бодит байдал болж ч мэднэ.