14 дэх удаагийн “Шинэ амь, хайр” гэр бүлийн алхах аян дээр
Дэлхийн дулаарлын улмаас далайн түвшин нэмэгдэж байгаа тул зарим оронд хуурай газрын хэмжээ аажмаар багасч байна. Тэдгээрийн дунд Тувалу бол дэлхий гаргаас устаж үгүй болох хувь тавилантай анхны улс юм.
Тувалу бол Номхон далайн өмнөд хэсэгт орших үзэсгэлэнт арлын орон. Хамгийн өндөр цэг нь далайн түвшнээс дээш ердөө 4 метр өндөр учраас Тувалу улсын нэлээд хэсэг нь хэдийн усанд автчихаад байгаа. Тувалу улсын нийслэл Фунафути хот усанд автаад удаж байна. Энэ шалтгааны улмаас 2001 онд Тувалу улс газар нутгаасаа татгалзаж байгаагаа зарласан.
Тувалугийн тухай мэдээ сонсоод надад их гунигтай санагдсан. Дэлхий асар их аюулд ороод байна гэхээс миний санаа бас их зовж байна. Бид дэлхий гэх нэгэн сууринд амьдарч байгаа тул бид ч Тувалугийн уур амьсгалын дүрвэгсэдтэй адилхан зовлонд өртөж байгаа хэрэг.
Тувалугийн хямрал бол дэлхийн хямрал. Тувалугийн бодит байдлын талаарх мэдээ мэдээллийг дэлхийн өнцөг булан бүрд байгаа бүх хүнд түгээж, бүр онлайнаар түгээж, унтаа байгаа хүн зоны ухамсрыг сэрээцгээе. Мөн дэлхий суурингийн нэгэн хөрш Тувалу улсын найдвар дүүрэн гэрэлт ирээдүйн төлөө залбирахыг та бүхнээс хүсэх байна.